Энэ сарын 06-ны өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар Монгол Улсын хилээр нэвтрэх чиглэлд нэвтэрч байсан Монгол Улсын иргэн Г-ын гар тээшийг зорчигчийн рентген аппаратаар шалгахад гар тээшин дотроос өнгөгүй тунгалаг мөс хэлбэрийн зүйл гурван ширхэг, шилэн ганс, бичил жин, гуурс зэрэг зүйлс илэрсэн тул гаалийн улсын байцаагч нар эд зүйлд болон хүний биед нарийвчилсан үзлэг шалгалтийг хийсэн байна. Мөс хэлбэрийн 3 талстыг ЗҮГГ-ын лабораторт шинжлүүлэхэд “methamphetamine” мансууруулах бодис болох нь тогтоогдсон тул гэмт хэргийн чанартай үйлдэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж хэргийн материалыг Замын-Үүдийн цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )
hudlaa bi cheed baigaarai . naadhiing chine hilchid ilruulee biz deee