Гэмтлийн эмнэлгийн эмч нар хувийн компани байгуулан үйл ажиллагаа явуулж байсан нь илэрлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 16

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ГССҮТ-д өнгөрсөн сарын 26-аас эхлэн хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар нэлээдгүй зөрчил илрүүлээд байгаа тухай бид мэдээлж байсан.

МХЕГ-аас  2013 оны тавдугаар сард ГССҮТ-д төлөвлөгөөт шалгалт хийгээд "их эрсдэлтэй" гэсэн үнэлгээг өгсөн байдаг. Иймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2014 оны төлөвлөгөөт шалгалтандаа Гэмтэл согог судлалын үндэсний төвийг оруулан шалгалт хийсэн байна. Тус  шалгалтыг дөрвөн чиглэлээр зургаан байцаагч хийж гүйцэтгэжээ.

Тус эмнэлгийн мэс заслын эмч Мөнхбаяр, Батзориг, Өлзийбаатар, Сүхбат, Мөнхсайхан, Жаргалсайхан  гэх эмч нар нь улсын эмнэлэгт ажилладаг нэрийн дор өөрийн хувийн компаниа байгуулсан ноцтой зөрчил илэрсэн байна.

Шалгалтаар уг компаниар дамжуулан чанарын баталгаагүй хэрэгсэл авч хагалгаанд хэрэглэж байгаа нь илэрсэн байна. Уг хагалгааг ГССҮТ-ийн нэг давхарт 4600 доллар, нөгөөд нь 3600 доллараар хийж байна. Тус хагалгааг хийж байсан эмч нь  "Би БНСУ-д сурч ирээд хувийн аппаратаа ашиглаад ард түмний сайн сайхны төлөө үүнийг хийж байгаа" гэсэн тайлбартайгаар уг хагалгааг хийж байсан байна. ГССҮТ-д дурангийн хоёр аппарат байдаг. Нэг нь хувь хүнийх, нөгөө нь байгууллагынх. Мөн нэг өрөөнд 5-6 эмч нийлж гурван шкафыг хадгалж байсан нь илэрсэн байна. Гурван шүүгээ бүхий (имплант) хиймэл үе хадгалдаг юм байна. Эмч нар гадаадаас авчирсан имплантаа өвчтөний хагалгаанд ашиглаж байгаа юм. Нэг үгээр хэлэхэд улсын эмнэлгийн байр, тог хэрэглэж, цалин авч байж  хувийнхаа бизнесийг цэцэглүүлж байжээ. МХЕГ-аас дээрх зөрчилд үндэслэн өнгөрсөн пүрэв гаригт үе түнхний имплант суулгах хагалгаа хийх явдлаа зогсоо гэсэн үүргийг ГССҮТ-д өгсөн байна.
Гэмтлийн эмнэлэгт хийгдэж байгаа үе түнхний хагалгааг Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлд, эмчлэх, сувилах, эм барих чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан мэргэжилтэн л хийх эрхтэй байдаг аж. Монгол Улсад эмч, эмнэлгийн ажилтны эрх, үүргийг нь хуульчлаад өгчихсөн байхад хувийн компани байгуулан ажиллаж байжээ.

 Б.Сэлэнгэ

 

 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
атар(182.160.6.66) 2025 оны 03 сарын 13

тийм байхааа Батзориг шиг эмч байхгүй л гээд байдаг ,олон аавын хүүхдийн дунд байлгүй дээ,гэхдээ л энэ хүний ачаар хөл дээрээ явж л байна,түнхний үеийг барууных нь 3100 доллор ,энэтхэгийнх нь 2сая900 мянган төгрөгөөр хийдэг,энэ ямар ялгаа байдаг юм болдоо гэж одоо ч гайхаад л байдаг

1  |  0
unshigch(124.158.107.48) 2025 оны 03 сарын 13

ard tumendaa khairati saindaa, ajildaa durtai bolood temtseed eserguutseed, TV-r yariltslaga uguud bsan gej bodoj bna uu. Ugui bkhgui yu. Uur bas bus zunduu yum bii. Khund ue shiljuulen suulgakhdaa emch ni munguu gar deeree avdag, tegeed uneteig ni zakhilbal khyamdkhaniig ni suulgadag, zuruug ni uursduu avdag geed zunduu yum bii naana chini

1  |  0
ЗОЧИН(103.26.193.19) 2025 оны 03 сарын 13

ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГ БОЛЬЁ ОО

1  |  0
yalguun(103.26.193.8) 2025 оны 03 сарын 13

Chadaj bval yah ve decternees ihiig uls torchid husdag bhad ooriin chadvaraaraa olohod asuudal bish

1  |  0
yalguun(103.26.193.5) 2025 оны 03 сарын 13

Yma hiij chadaj huniig edgeej l bval boloh l asuudal bish ym bishuu

1  |  0
зочин(202.21.117.122) 2025 оны 03 сарын 13

Тэгээд л захиралаа хүлээн зөвшөөрөхгүй байцгаадаг нөхдүүд байна ш дэ

1  |  0
ovchton(112.72.13.173) 2025 оны 03 сарын 13

aan chadaltai ni bygd l emnelegtei sh dee yamar ulsaas mongo hussan bish

1  |  0
Top