Туул голын эргийг цэвэрлэв

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 14

Туул голын эрэг дагуух 5 км замыг өнөөдөр сайн дураараа нэгдсэн залуус цэвэрлэлээ. Эл ажлыг “Нийгмийн идэвхитэй залуус” ТББ-аас санаачилан, сайн дураараа нэгдсэн залуус хийсэн юм.

Зуны улирал эхэлсэн энэ өдрүүдэд амралт зугаалга ихэсч тэр хэрээр байгаль орчныг бохирдуулдаг. Тэгвэл байгаль орчноо хамгаалах хүсэл эрмэлзэлтэй залуус нэгдсэн өнөөдөр Туул голын ай савыг цэвэрлэж өнжлөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzz(103.26.193.10) 2025 оны 03 сарын 13

mundag bna zaluusaa amjilt husie

1  |  0
Top