Өнөөдөр зуслангийн мянга гаруй айл өрхийг нийт ажиллагсдын хүчээр богино хугацаанд тарифт электрон тоолууртай шинэ шугамд холбох ажлыг гүйцэтгэх гэж байна.УБЦТС ТӨХК нь эрчим хүчний алдагдлыг багасгах зорилгоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоот, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустай, Шадивлан орчмын гэрэлгүй 200 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж, 782 айл өрхийн хүчдэлийн түвшинг сайжруулах ажлыг өөрсдийн нөөц бололцоо, орчин үеийн шинэ техник, технологи ашиглан хийж байна.
Өнгөрсөн сарын 22-ны өдрөөс эхэлсэн хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлаар хуучин байсан агаарын зургаан дэд станцад их засвар хийж, 0,4 кВ-ын 452 ширхэг модон тулгуурыг буулгаж, эрчим хүчний алдагдал багатай, байгальд ээлтэй технологи болох төмөр бетон тулгуурууд шинээр суурилуулж, цахилгаан дамжуулах агаарын шугамын 11,6 км АС утсыг бүрээстэй СИП утсаар сольж татаад байна. Мөн 1044 айл өрхийг өдөр шөнийн тарифт бүрэн электрон тоолуураар үнэ төлбөргүй хангаж, 6 ширхэгээр багцлан 197 тоолуурын нэгдсэн хайрцагт суурилууллаа. Харин энэ сарын 14-ний өдөр компанийн нийт ажиллагсдын хүчээр эдгээр айл өрхүүдийг тарифт электрон тоолууртай, шинэ шугамд холбох ажлыг гүйцэтгэснээр хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажил дуусна.

Сэтгэгдэл ( 4 )
Манайх Шарга морьтод зусланд гардаг. Тог дэндүү муу, бүрэлзэх төдий л юм байх юм. Зэрэг ч юм залгаж болохгүй, плиткан дээр тавьсан юм цагийн дараа буцалж байна. Хурдан сайжраасай
УБЦТС ТӨХК 103.26.193.8 СХД-22-р хороо БАЯНГОЛЫН АМ БОР ТОЛГОЙ ХҮРТЭЛ ЗАСМАЛЫН БАРУУН ТАЛЫН АЙЛУУД РУУ ЦАХИЛГААН ТАТАЖ ӨГӨӨЧЭЭ ХЭД ХЭДЭН ТП ТАВИХ ШААРДЛАГТАЙ ҮҮН ДЭЭР АНХААРЧ ИРГЭДЭЭ ЦАХИЛГААНААР ХАНГАЖ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ ЭНЭ ХАВЬ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ ЭСВЭЛ МАШ ХОЛООС ТАТНА ЭНЭ НЬ ИРГЭДЭД МАШ ХҮНД
СХД-22-р хороо БАЯНГОЛЫН АМ БОР ТОЛГОЙ ХҮРТЭЛ ЗАСМАЛЫН БАРУУН ТАЛЫН АЙЛУУД РУУ ЦАХИЛГААН ТАТАЖ ӨГӨӨЧЭЭ ХЭД ХЭДЭН ТП ТАВИХ ШААРДЛАГТАЙ ҮҮН ДЭЭР АНХААРЧ ИРГЭДЭЭ ЦАХИЛГААНААР ХАНГАЖ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ ЭНЭ ХАВЬ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ ЭСВЭЛ МАШ ХОЛООС ТАТНА ЭНЭ НЬ ИРГЭДЭД МАШ ХҮНД
СХД-22-р хороо БАЯНГОЛЫН АМ БОР ТОЛГОЙ ХҮРТЭЛ ЗАСМАЛЫН БАРУУН ТАЛЫН АЙЛУУД РУУ ЦАХИЛГААН ТАТАЖ ӨГӨӨЧЭЭ ХЭД ХЭДЭН ТП ТАВИХ ШААРДЛАГТАЙ ҮҮН ДЭЭР АНХААРЧ ИРГЭДЭЭ ЦАХИЛГААНААР ХАНГАЖ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ