Ганц худгийг татан буулгалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 14

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар Ганц худгийн гэх тодотголтой хорих ангийг татан буулгахаар болжээ. Ганц худгийн хорих анги нь 1920-оод оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орчин үеийн хорих ангийн стандарт, шаардлагыг хангаагүй, хамгийн харгис хоцрогдсон хорих ангиудын нэг гэгддэг юм байна.

Тус шоронд манай улсын үе үеийн шилдэг сэхээтнүүд Р.Чойном,Ц. Дамдинсүрэн гэх мэт, жирийн ард нарыг  хилс хэргээр ял тулгуулан хэлмэгдэж, эрх чөлөөгөө хасуулж байсан түүхтэй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонгуульд нэр дэвшихдээ  “Би Ганц худгийн  шоронг татан буулгаж хорих ангийг хаах болно.” гэж хэлж байсан удаатай. Тэрээр хэлсэн амандаа хүрч, шоронжсон Монгол улсын хорих ангиудын тоог нэгээр багасгаж чадлаа. Мөн ганц худгийн барилгыг дуудлага худалдаан оруулж, газрыг нь иргэдэд олгохоор болсон байна.

Д.Буянбат

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.82.224) 2025 оны 03 сарын 13

I”m impressed! You”ve managed the almost imoepsibls.

1  |  0
oooooo(31.164.198.35) 2025 оны 03 сарын 13

nymdorj chavgantsiiig naana chin horij oruulj irsen tam sandal deer ni suulgaad uruuson tumsogiig ni saltaaniiih ni heden shar vstei ni huuhlaj shataah baisan yum .

1  |  0
Top