Тамхины хуулийг өөрчлөх төсөл өргөн барьлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 14

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр “Тамхины хяналтын тухай”  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан байна.

Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах асуудлыг  хуулийн төсөлд тусгасан байна. Тамхи татах зориулалт бүхий тусгай бэлтгэсэн талбайг гадаа, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай тасалгааг дотор байхаар зааж дээрх цэгүүдэд тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи татах, худалдаалахыг хориглосон заалт дээр нэмж эмнэлэг сувилалын газрыг оруулахаар хуулийн төсөлд тусгасан талаар хууль санаачлагч УИХ-ын даргад хэллээ. Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт тавих стандартыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж хуулийн төсөлд оруулахаар болжээ.

Түүнчлэн нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуй нэгж байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулж, хуулиар хориглосноос бусад нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөгдсөн цэг байгуулах асуудлыг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэхээр тусгасан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NO SMOKE!!!(103.9.88.235) 2025 оны 03 сарын 13

Халзан Эрдэнэбат аа чамайг тамхи татуулах гэж тэгээд татвар төлөгчийн мөнгөөр төрийн ордон дотор тамхины өрөө байгуулах уу. Муу бузар тамхичин бусдыг хордуулагч. Бүх төрийн байгууллагад татвар төлөгчдийн мөнгөөр тамхины өрөө хийлгэхнүү чи.

1  |  0
Top