Хөлбөмбөгийн ДАШТ-ын уршгаар манай эдийн засаг бүр ч хүндрэх аюултай

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 13

Дэлхийн долоон тэрбум хүний таван тэрбум хүн хөлбөмбөг хэмээх энэхүү спортод ямар нэгэн байдлаар холбогддог. Монголын 3 сая иргэдийн цөөнгүй хэсэг нь энэ спортыг сонирхож, үздэг нь мэдээж юм. Өнгөрсөн шөнө ДАШТ эхлэж дэлхий даяараа хөлбөмбөгөөр амьсгалж эхэллээ. Монголчууд ч гэсэн энэ баяр цэнгэлээс холуур өнгөрч чадахгүй нь мэдээж. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа ЭЗ-ийг эрчимжүүлэх төсөл хэрэгжээд нэлээд хугацаа өнгөрчихлөө. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн гээд байх зүйл бараг алга байна. Гэтэл зугаа цэнгэлд эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногоос нь 30 хоногийг зарцуулах нь.


НИТХ-ын 18 төлөөлөгч Бразилд зохион байгуулагдаж буй Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр албан томилолт өвөртлөөд байгаа талаарх мэдээлэл цахим ертөнцөөр цацагдсан. Уг томилолт нь туршлага судлах нэрийдлээр явж байгаа ч яагаад заавал ДАШТ-ыг дайруулж Бразил улсыг зорих болов гэдэг нь асуудал дагуулж байгаа юм. ДАШТ-ыг зохион байгуулах гээд завгүй ажиллаж, жагсаал цуглаанаар татрахгүй байгаа Бразил улсад туршлага судлаад явдаг цаг хугацаа, боломж нь таарахгүй л байна. Хотын ажлаа хийж эдийн засгийг эрчимжүүлэхэд анхаарч байх хүмүүс зугаалах гээд явж байна.


Улсын их хурлын олон гишүүд  Бразилд болох ДАШТ-д дэмжих багаа зарлаж, үзэх газраа тогтсон, зарим нэг нь мөрий тавьсан гээд хээв нэг ярьж суух юм. Эрхэм гишүүдээ Эдийн засаг хүнд байхад хөлбөмбөг үзэж сэтгэлийн таашаал эдлэхийн оронд үүрэгт ажлаа хийх хэрэгтэй байна. Хөлбөмбөг үзэж суухад чинь долларын ханш, инфляци, гадаад зээлийн өр Монгол улсыг шимэгчилж дууслаа.


Хаа саагүй хөлбөмбөгийн асар байгууллагдаж том жижиг, хөгшин залуугүй хөлбөмбөгөөр амьсгалж өнөө маргаашдаа санаа зовж байгаа зүйл цаад ард түмэнд чинь алга. Хөл толгой нь мэдэгдэхгүй хөлбөмбөг сонирхож байгаа энэ цагт эрхэм гишүүд, сайд нар арай ухаантай байж эдийн засгаа эрчимжүүлэх хэрэгтэй байна. Эдийн засгийг эрчимжүүлнэ гэдэг тийм ч амар ажил биш гэдгийг олон хүн хэлээд байна. Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх 130 хоног гэж өөрчлөн засах нь зүйн хэрэг бололтой.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(83.145.200.227) 2025 оны 03 сарын 13

That”s an integlilent answer to a difficult question xxx

1  |  0
damdinpurev(27.123.214.115) 2025 оны 03 сарын 13

Iim ulsiig ahin songohgui bh heregtei Mongoliin turd shat shatand songogdoj bolohgui erhgui ulsiin jagsaaltiig gargay end songogdoh erh ogt hamaagui ted uursduu itgel aldsan uchraas

1  |  0
Bat(27.123.214.115) 2025 оны 03 сарын 13

Ta bid uursduu l ed nariig songoson shu de Edend ichih emeeh zuil yu ch alga Eh ornoo bodoh talaar bur duugaraad ch hereggui ee Tsaashdaa l bodoh heregtei

1  |  0
үүү(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

боль боль

1  |  0
yanaa(107.216.208.221) 2025 оны 03 сарын 13

ichij amidraasai ene humuus.huviin mongooroo yvaach

1  |  0
Top