”Universe Best Songs” шилгдгийн шилдгээ тодруулна

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 13

Зургаан жилийн турш “UBS" телевизээс санаачлан  амжилттай зохион байгуулж буй "Universe Best Songs" наадмын хүрээнд энэ жил "Best Of The Best" шилдэг оролцогчдын анхдугаар наадмыг хүргэж байгаа билээ.

100 гаруй шинэ уран бүтээлчдийг рок попын ертөнцөд танилцуулсан “Universe best songs” шоу эдгээр шилдэг оролцогчдынхоо дунд шалгаруулалт явуулж шилдэгийн шилдэгийг шалгаруулахаар болсон.

түүнчлэн шоуны “Best of the best” тоглолт зургадугаар сарын 20, 21-нд “UB palace”-ийн тоглолтын их танхимд болох юм. Уг хоёр өдрийн тоглолтоор шилдэг уран бүтээлч тодрох бөгөөд Гранпри шагналын эзэн БНСУ-д болон Англи улсад хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн эзэн болох юм байна. Мөн сонирхуулахад “Best of the best” тоглолтын тасалбар 15 мянган төгрөгөөр борлуулж байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (182.160.0.203) 2025 оны 03 сарын 13

Ene neg yadargaatai. Nevtruuleg bah umaa. Uzehees durgui hureh um.11nastai huuhduudes doloon dor heden mailsan umnuud.oorsdiigoo bayasgaad l

1  |  0
Top