Ходоодны шархаас болж амнаас эвгүй үнэр гардаг байна. Хеликобактер бол ходоодонд шарх үүсгэдэг гол шалтгааны нэг. Хеликобактерыг заавал эмчлүүлэх хэрэгтэй байдаг байна. Энэ нь хүний хэрэглэж байгаа аяга таваг гээд бүхий л зүйлээс халдварладаг учир аль болох гэр бүлээрээ эмчлүүлж, аяга, тавгаа тусгаарлах шаардлагтай.
Тиймээс эмчийн заавраар антибиотик, эмийн эмчилгээг 7-14 хоногт ууж хэрэглэж сураарай. Ходоодонд шарх үүссэн тохиолдолд амнаас эвгүй үнэр гардаг. Ганцхан ходоодны шарх, хеликобактераас гэлтгүй ходоодны янз бүрийн үрэвсэл, амны хөндийн өвчин, шүд цооролт, хоолой залгиурын өвчтэй үед амнаас хурц, эхүүн үнэр гаргадаг. Ходоодны үрэвсэлтэй хүний хэл өнгөртөж, нүүрээр тууралтууд гардаг. Ходоодны үрэвсэлтэй хүн шарсан, хуурсан хоол, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, бохь зэргээс аль болохоор татгалзах хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )