Америкийн эрдэмтэд түгшүүр зарлаад байна. Учир нь дэлхийд хэмжээгээрээ хамгийн том Йеллостоуны галт уул идэвхжиж байгаа ажээ. Энэ супер аварга галт уул 600 мянган жил тутамд нэг удаа шилгээдэг бөгөөд тухай бүртээ дэлхийн газрын зурагт томоохон өөрчлөлтийг оруулдаг юм байна. Галт уул аюул тарьж мэдэхээр байгаагийн нэг шинж тэмдэг бол тус уулнаас зэрлэг одос үхэрнүүд бөөн бөөнөөрөө дайжиж байгаа аж. Тэд машин, хүмүүс байгааг ч үл хайхран эрчээ алдалгүй нүүдэллэж байна. Үхэрнүүд зүгээр ч нэг нүүдэллээгүй харин амиа аврах гэж хөлийн хурд мэдэн зугтаж яваа болохыг нэгэн хүний санамсаргүй хийсэн бичлэгээс харж болохоор байна.
Йеллостоуны галт уул дөрвөн мянган квадрат километр буюу хэмжээгээрээ Вашигтон болон ойр орчмын жижиг хотуудыг нь оруулаад 20 дахин нийлүүлсэнтэй тэнцэх том аж. Өөрөөр хэлбэл АНУ-ын нийслэлийн бүхий л газар нутаг нь түүний өрхний хэмжээтэй дүйх гэнэ. Харин гүн нь 15 ширхэг Оросын Останкиногийн цамхагтай тэнцэх юм байна. Уулын нууруудын усны хэмийн дундаж түвшин нэмэгдэж, хөрс нь дээшилжээ. Гэхдээ хамгийн гол нь энэ он гарсаар энд 60 гаруй удаа газрын дорхи түлхэлт болсон төдийгүй тухай бүр хэлбэлзэл нь хүчтэй болж байгаа аж. Мэргэжилтнүүд хэрэв Йеллостоуны галт уул дэлбэрэх юм бол ойр орчмынхоо мянга км радиуст амьд бүхнийг устгаж, Хойд Америкийн газар нутаг 15 см зузаан үнс нурманд хучигдах гэнэ.
Дараа нь дэлхий даяар цаг агаарын өөрчлөлт авч ирэх юм байа. Галт уул судлаачид Йеллостоуны дэлбэрэлтийн давтамжийг 600 мянган жилд нэг удаа хэмээн тооцдог бөгөөд хамгийн сүүлд сэрснээс хойш өдгөө 640 мянган жил өнгөрөөд байгаа юм байна. "65 сая жилийн өмнө Мексикт солир унаж, Йеллостоунтай адил нэгэн галт уул дэлбэрэхэд үлэг гүрвэлүүд устаж үгүй болох давхар цохилт болсон. Одоогийн нөхцөл байдлаар бол АНУ газрын хөрснөөс арчигдаж болзошгүй" хэмээн Нью-Йоркын их сургуулийн физикын ухааны профессор Мичио Каку мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 13 )
Гол нь энэ мэдээлэл үнэн эсэх л байна иймэрхүү юманд итгэхэд хэцүү шүү
Bid 1 delhiideer amidardag. Uhvel hamtdaa uhne .teneg gehed tenguu teneg yumdaa mongolchuud.
Bid 1 delhiideer amidardag. Uhvel hamtdaa uhne .teneg gehed tenguu teneg yumdaa mongolchuud.
Ene humuus yamar uruvdmuur boltsiimbee. Tend humuus uhuj uregdene gehed bayrlaad suuh yum.delhi deer hamgiin hun muutai humuus mongolchuud gej unen yum.
Ene humuus yamar uruvdmuur boltsiimbee. Tend humuus uhuj uregdene gehed bayrlaad suuh yum.delhi deer hamgiin hun muutai humuus mongolchuud gej unen yum.
uu orosuudad ajil uldehgui ni. turemgiilel tsusaar ashig oldog soyol irgenshil tuuh bolon uldeh ni.
uu orosuudad ajil uldehgui ni. turemgiilel tsusaar ashig oldog soyol irgenshil tuuh bolon uldeh ni.
YANAA AMERIK ALGA BOLCHIHVOL MANAI ULSAD CH MASH MUU DAA.CHONO BOROONOOR GEDEG HYATAD,OROS 2 MANAIH RUU OROOD IREH VII.AMERIK HUCHTEI BAIJ TENCVERTEI BAIDAG SHUU DEE.
YANAA AMERIK ALGA BOLCHIHVOL MANAI ULSAD CH MASH MUU DAA.CHONO BOROONOOR GEDEG HYATAD,OROS 2 MANAIH RUU OROOD IREH VII.AMERIK HUCHTEI BAIJ TENCVERTEI BAIDAG SHUU DEE.
АНУ-г түүх гэсгээж байгаа юм дайн дажин нууц явууллага хийсний гор нь энэ дээ
АНУ-г түүх гэсгээж байгаа юм дайн дажин нууц явууллага хийсний гор нь энэ дээ
teged anu archigdxiimu delxii archigdxiimu omnox medeeleld ni delxii svirne gesen bsanshd manai garagiin xamgiin tom g.uul gee bzde tegxeer gants anu bish yum bishvv
teged anu archigdxiimu delxii archigdxiimu omnox medeeleld ni delxii svirne gesen bsanshd manai garagiin xamgiin tom g.uul gee bzde tegxeer gants anu bish yum bishvv