Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зоонозын тасагт энэ сарын 5-11-ний өдрүүдэд хачигт хазуулсан гэх өдрүүдэд хачигт хазуулсан гэх 37 хүн хандаж үйлчлүүлжээ. Эдгээр хүмүүсийн 36 нь анх удаа хачигт хазуулсан байна.
Харин насных нь ангиллаар авч үзвэл 14 нь хүүхэд байгаа ба 51,3 хувь нь 0-19 насныхан, 40,5 хувь нь 20-49 насныхан. Одоо хачигт хазуулагсдын гурав нь ХӨСҮТ-д хэвтэн эмчилгээ хийлгүүлж буй.
Эдгээр хүмүүсийн ихэнх нь хотын ойролцоох ой модонд, цөөн хэд нь хөдөө орон нутагт явж байхдаа хачигт хазуулжээ. Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцефалитын вирус, боррели, риккетсээр халдварлагдсан байдаг гэнэ. Иймээс иргэд хачиг ихтэй газар явах үедээ биед хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, малгай, алчуур хэрэглэхийг ХӨСҮТ-ээс анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )