Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 16

09:00 цагаас  Өргөдлийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд::

09:00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан  “Б” танхимд:

13:00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан  “Б” танхимд тус тус хуралдана

-*-

09:00 цагт Нягтлан бодох бүртгэлийн улсын 17-р олимпиад Санхүү, эдийн засгийн дээд сургууль дээр эхэлнэ.

11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд МУГЖ С.Жавхлан "Эсэргүүцлийн хурал" зарлалаа.

11:00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл сэтгүүлчидтэй “Газар шинэчлэн зохион байгуулалт” сэдвээр зангиагүй уулзалт хийнэ. Уулзалт Хангарьд ордны 14 давхарт  эхэлнэ. Утас: 88781218 325044

12:00 цагт “Хүмүүнлэгийн бахархал сан” ТББ-аас  "Биеэ засаад гэрээ засах, гэрээ засаад төрөө засах, өвгөдийн өв сургаал"-ийн талаар МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 300995, 99182236

17:00 цагт Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын Ерөнхийлөгч ноён ТАНАКА Акихико нь 4-р сарын 14-өөс 17-ны хооронд Монгол улсад айлчилж, төр засгийн удирдлагуудтай уулзахын зэрэгцээ ЖАЙКА-аас Монголд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцах ажлын хүрээнд Blue Sky зочид буудлын 3-р давхар, Топаз танхимд хэвлэлийн бага хурал зарлав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top