БОНХЯ-наас мазаалай баавгай Монгол орны унаган амьтан болох нь тогтоогдсон гэж мэдээлэл хийлээ. Зургаан сарын турш генетикч Т.Одбаяр мазаалай баавгайн амьдрал зүйн асуудлаар судалгаа хийсэн аж. Дэлхий дээр найман төрөл зүйлийн баавгай амьдардаг бөгөөд манай оронд амьдарч байгаа мазаалайг Түвд, Гималайн баавгай гэх мэтээр нэрлэж байсан байна. Харин энэ судалгааны үр дүнд мазаалай нь олон мянган жилийн өмнө бусад төрлөөсөө тусгаарлагдсан бие даасан дэд зүйл болох нь тогтоогдсон юм байна. Мөн манайд 22 -хон байгаа баавгайн энэ төрөл Түвдийнх ч биш, Гималайнх ч биш Монгол орны унаган амьтан болох нь батлагдаж байгаа юм. Үүнийгээ Засгийн газарт мэдэгдэж, олон улсад зарлах аж. Түвд, Гималай олон баавгайтай учраас мазаалайг хамгаалах шаардлагагүй гэж үзсэн байна. Мэргэжлийнхэн мазаалай баавгайн хамгаалалт цаашид өндөр түвшинд очно, судалгаа үргэлжилнэ” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 4 )
heheh tegj l taarna mgl-n unagan bukh yum ustaad alga bolood mgl uls ni hurtel uuruu udahgui bhgui bolno
heheh tegj l taarna mgl-n unagan bukh yum ustaad alga bolood mgl uls ni hurtel uuruu udahgui bhgui bolno
сагсгар хөөрхөн амьтан шүү
сагсгар хөөрхөн амьтан шүү