МАН-ынхан Д.Сугарт хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 15

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага тооцох эсэх асуудлыг хэлэлцэх ёстой байсан юм. АТГ-аас “Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар нь гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө, оффшор дансаа нуун дарагдуулсан” гэж үзэн хариуцлага тооцуулах саналыг энэ сарын 7-ны өдөр УИХ-д хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд МАН-ын бүлгийн Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нар Д.Сугарт хариуцлага тооцох шаардлагагүй хэмээн үзлээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Д.Сугарт Үндсэн хуулийн цэц арга хэмжээ авчихсан. Тийм учраас энэ асуудлыг хэлэлцэх ямар ч шаардлагагүй” гэв. Харин Ө.Энхтүвшин гишүүн “УИХ-аас Авлигатай тэмцэх газарт хандаагүй юм байгаа биз дээ. Нэг хэргийг хоёр талаас нь шийтгэх ямар хэрэг байгаа юм. Д.Сугарт Үндсэн хуулийн цэц нь арга хэмжээ авсан. Тийм учраас бид үүнийг хэлэлцэх шаардлагагүй” гэлээ. Хариуд нь УИХ-ын дарга З.Энхболд “Д.Сугарт асуудал тооцох шаардлагагүй гэж үзэж болохгүй. Тодруулахын тулд хойшлуулах ёстой. Яагаад энгийн ард иргэд авлига хээл хахууль авсныхаа төлөө ажлаас халагдаж хариуцлага хүлээж хохирлоо барагдуулаад байхад Д.Сугарыг зүгээр өнгөрөөх ёстой юм” гэсэн зарчмын санал гаргав. Эл саналыг Хууль зүйн байнгын хорооны 12 гишүүний 9 нь дэмжсэнээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага тооцох асуудлыг нягтлан үзэж дахиад хэлэлцэхээр хойшлууллаа.a

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.9) 2025 оны 03 сарын 13

man-yn khulgaichid zaluu ,khugshin gishuud yalgaaguy muu muukhai, buzar bulaig demjiji baidgaa kharuulji baina . khudlaa ekh oronch dur esgeji khutsaad baidag khumuus ,ekh ornyg ni khulgailsan durakyg umuurch baina

1  |  0
zochin(103.26.194.8) 2025 оны 03 сарын 13

man-yn khulgaichid zaluu ,khugshin gishuud yalgaaguy muu muukhai, buzar bulaig demjiji baidgaa kharuulji baina . khudlaa ekh oronch dur esgeji khutsaad baidag khumuus ,ekh ornyg ni khulgailsan durakyg umuurch baina

1  |  0
zochin(202.55.180.98) 2025 оны 03 сарын 13

buh yum hudlaa gedegiig l harah uldej dee.ene hunii asuudal ih anhaaral tatah yum bn. huuli bh yostoi yu ugui yu.tsets gej heregtei yu ugui yu. 76 bh heregtei yu ugui gedeg ene hunees l hamraah yum bn unen gej bn uu gej mon tolgoi udirdlaga bn uu ugui yu buh yum l haragdah yum bn daa

ene sugart hariutslaga tsoosoj shorond hiij horongiig huraa .zugeer bh yum bol ard tumend bugdiig n ogtsor gej shaadrdan sh dee

undsen huuliin tsets gej hulgaichiih nuugad bgaa humuss bh shaardlaga bn uu.avsan arga hemjee chin shorond l bjeej itgene dee

1  |  0
zochin(202.55.180.98) 2025 оны 03 сарын 13

undsen huuliin tsets gej hulgaichiih nuugad bgaa humuss bh shaardlaga bn uu.avsan arga hemjee chin shorond l bjeej itgene dee

1  |  0
(202.179.11.178) 2025 оны 03 сарын 13

mash zow ulsiin ih hurliin gishuun geheeree zugeer ongoroh estoi ym bol irged bid yahaaraa ajlaasaa halagdah met ynz buriin hariutslaga huleeh estoi ym ulsiin ih hurliin gishuun ch hun irgen bid hun shde

1  |  0
Top