Хархорин захад гал гарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 15

Өнөөдөр өглөө БГД, 20-р хороо, 1-р хороололд байрлах Хархорин захад гал гарчээ. Хархорин захад гарсан галыг  Онцгой байдлын гал унтраах багийхан шуурхай ажилласаны үр дүнд галыг газар авахуулалгүй унтрааж чадсан байна. Гал Хархорин худалдааны төвийн битүү зах дотор гарсан бөгөөд сантехникийн хэрэгсэл зардаг лангуунаас гарсан байх магадлалтай гэж тус захын худалдаачид үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top