Өсвөрийн шилдэг тамирчид Японд суралцана

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 11

Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сурагчид сагсан бөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 сургуулийн 40 багийн 500 орчим тамирчид оролцож байгаа юм.

Хоёрдугаар сарын 15-нд эхэлсэн уг тэмцээнээс өнөөдрийн байдлаар эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн баг үлдээд байгаа юм байна. Багууд ирэх бямба гарагт өрсөлдөж аваргын төлөө тоглох багийг шалгаруулах юм байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа хүүхдийн сагсан бөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээнээс шилдэг эрэгтэй, эмэгтэй баг Польшийн Плоцк хотод долоо хоног зочилж,тус хотын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, нөхөрсөг тог­лолт зохион байгуулах аж.

Уг тэмцээний шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин шалгаруулж, 100 хувийн тэтгэлэгтэйгээр Японы дунд сургуульд суралцах эрхээр шагнах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top