Нүдний шилний ачаар амьд үлджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 09

Доктор Стив Хорнын өвчтөний амийг аварсан  “Google”ухаалаг нүдний шил нь өвчтөний түүх, харшлын мэдээлэл зэргийг нь заавал компьютерээр хянах шаардлагагүй болгож, цаг хэмнэсэн юм байна. Тархины цусан хангамж дутагдаж, даралт унасан үед харшлын мэдээллийг нь харах цаг байдаггүй гэнэ. Тиймээс үхлийн аюултай тулгарсан өвчтөний түүхийг компьютерээс харж цаг алдалгүйгээр түргэн шуурхай эмчлэх боломжийг олгож байгаа аж. Энэхүү  төхөөрөмжийг зүгээр л жирийн нүдний шил шиг зүүчихэж болдог юм байна. Гэхдээ таны нүдэнд дурын видео дүрс, тэр өдрийн цаг хугацаа, агаарын дундаж температур гээд л бүхий л мэдээлэл гарч ирдэгээрээ ялгаатай. Бас яг Ipad юмуу, Iphone гар утсыг хэрэглэж байгаа юм шиг дүрс болон программуудыг шилжүүлэн үзэж болно. Харин үүний тулд хуруу гараа хөдөлгөхийн хэрэг ер байхгүй. Бүгдийг нүдний алимны хөдөлгөөнөөр хийж болно. Гэхдээ уг нүдний шилний баруун талд тусгай дардаг товч бий. Энэ бол уг гайхалтай төхөөрөмжийн цорын ганц товчлуур юм. Өөрөөр хэлбэл яг л Ipad төхөөрөмж шиг ганцхан товчтой, хоёр гар завгүй үед нүдний шил таны өмнө гарч ирэх бүхий л дүрсийг нэгд нэгэнгүй бичдэг гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top