Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд "Талын дайчдын өв соёл" үзэсгэлэн нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд VII-XIV зууны үед холбогдох баатар эрсийн оршуулгаас илэрсэн олдворуудаар дэглэх юм. Тодруулбал, Түрэгийн үеийн дайчдын төмөр дөрөө, эмээлийн мод, оломны арал, Хятан гүрний үеийн эсгий хэвнэг, малгай, торгон дээл, загасны хайрсаар хийсэн хавтага зэрэг анх удаа Монголоос илэрч олдсон олдворууд болон 14-р зууны үеийн дайчдын бүсний тоног, модон аяга зэрэг 170 шахам үзмэрийг дэлгэн үзүүлж байна.
Уг үзэсгэлэнгийн нээлтйин арга хэмжээнд Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Гадаад харилцааны сайд Л.Болд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Герхард Тийдэманн, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )