Замын ачааллыг интэрнэтээр шууд үзэж болно

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 08
Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах зорилгоор 33 уулзварыг шинэчлэн сайжруулах ажлын хүрээнд өнгөрөгч онд 11 уулзварыг ашиглалтанд оруулсан билээ. Энэ жил уг төслийн хөрөнгө оруулалтыг танаж ердөө гуравхан уулзварыг өргөтгөх болсон таагүй мэдээ хөврөх болсон. Төсөл хэрэгжиж эхэлснээр хотын замын ачаалал мэдэгдэхүйц багасч, шууд нэвтрэх зам гудамжууд бий болсонд жолооч иргэд ам сайтай байдаг. Тэгвэл уг төслийн хүрээнд шинэчилж, өргөтгөсөн уулзварын камерын бичлэгийг интэрнэтээр шууд үзэх боломжтой байдаг ажээ. Монголдоо анх удаа "streamserver" аргаар интэрнэтийн сүлжээнд камерын бичлэгийг байршуулах ажлыг "Женералтеч" ХХК гүйцэтгэсэн байна. Аль замын уулзвар ямар ачаалалтай байгааг та гэртээ, ажилдаа компьютер, гар утас ашиглан харах боломжтой. Жолооч тохиромжтой цагаа сонгож хөдөлгөөнд оролсцноор замын ачаалал 20% орчмоор буурдаг болохыг мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Та яг одоо 3-4 хорооллын өргөө кино театрын уулзварын ачаалал ямар байгааг энэ холбоосоор орж үзнэ үү. http://gudamjtusul.mn/camera/ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top