Олон улсын супер модель Б.Билгүйтэй хэмээх залуу Тайландын загварын ертөнцөд цахиур хагалж байна.
Тэрбээр хамгийн сүүлд Тайландын гар утасны хамгийн том операторын нүүр царай болжээ. Гар утасны хамгийн том операторын нүүр царай болохдоо 60 гаруй эрэгтэй моделиос ганцаараа шалгарч "True" корпорацийн удахгүй худалдаанд гаргах Samsung Galaxy S5 гар утасны телевизийн рекламанд тогложээ. Харин түүний хамтрагчид нь Хятад болон Тайланд шилдэг загвар өмсөгч бүсгүйчүүд байсан байна.
Б.Билгүйтэй энэхүү рекламны өмнө Хятадын загвар өмсөгчдийн хамт "Миранда" ундааны сурталчилгаанд тоглосон юм байна.
Мөн Б.Билгүйтэй өнгөрсөн оны сүүлчээр Тайландын алдарт дуучин Намчагийн "Би чамайг нүцгэлмаар байна" дууны клипэнд тоглосон. Тэрхүү клипийг нь нэг өдрийн дотор 50 мянган хүн үзэж, Тайландад рекорд тогтоож байсан байна.

Сэтгэгдэл ( 1 )
bayar hurgii amjilt zaluu mini