ГССҮТ-ийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах болж шийдвэр гартал Ц.Энхбаяр эмч захирлаар ажиллах болсон. Эсэргүүцэл, ажил хаялт, өргөдөл гомдол болон өөртэй нь холбогдолтой янз бүрийн сөрөг мэдээлэл дунд албан үүргээ гүйцэтгэж явсан тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаагүй нь шуугианыг гал дээр тос нэмэх мэт дэврээж байв. Харин энэ удаа түүнтэй дэлгэрэнгүй ярилцсан юм.
-Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийх хэрэгтэйг, сайжруулах боломж байгааг харсан-
-Таны ажлын дадлага туршлагаас яриагаа эхэлье?
-Би 1992 онд АУИС-ийг төгсөөд гуравдугаар эмнэлэгт ирсэн. Тэнд мэдрэлийн мэс заслын эмчээр 17 жил ажилласан. Дараа нь “Ачтан” эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тасаг шинээр байгуулж ажилласан. Тэр үед улсын эмнэлгийн тоног төхөөрөмж тааруу учраас олон хүн Бээжин, Хөх хот руу их явж эмчлүүлж байлаа. Хүний нутгийг амь тэнсэн зорьж, зардал чирэгдэл ихтэй, ард иргэдэд маань хэцүү бэрхшээлтэй байсан. 2006 он шүү дээ. Тэгээд бидний хэдэн эмч бизнэсмэнүүдтэй ярилцья, тэдэнд ойлгуулж, хэрэгцээтэй тоног төхөөрөмж, эм тариа зэргийг оруулж ирж хувийн эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тасаг байгуулъя, гадаад урсгалыг зогсооё гэж ярилцсан. Үүнийгээ “Пума групп”-ийн ерөнхий захирал Н.Нацагдорж гэдэг хүнд хэлэхэд биднийг дэмжиж, асар өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүдийг ХБНГУ-аас цоо шинээр нь авч суурилуулж өгсөн. Тэр хүн та нарын мэргэжлийг хүндлэж, дэмжиж, Монголынхоо ард түмний төлөө хийж байгаа юмаа, та нар сайн ажиллаарай гэж хэлж байсан. Ингээд Монголд байхгүй багаж хэрэгсэлтэй болж, гадаад руу явуулж байсан хагалгаануудаа дотооддоо хийж эхэлсэн. Үр дүн ч сайн гарч, Монголд эмчилгээгүй гэсэн олон хүн биднээр эмчлүүлж эдгэдэг болсон. Улсын болоод хувийн эмнэлэгт ажиллах явцдаа эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийх хэрэгтэйг, сайжруулах боломж байгааг харсан. Тийм учраас ЭМЯ-ны харьяа 15 эмнэлгийн даргын сонгон шалгаруулалт зарлахад оролцсон.
-Гэхдээ та сайдын шууд томилгоогоор ГССҮТ-ийн захирлаар ирсэн?
-Тэгсэн. Өнгөрсөн оны 9 сард томилогдсон.
-Энэ хугацаанд маш олон асуудал үүсч бужигнасан. Тэр талаар?
-Гэмтлийн эмнэлгийн асуудал их ярвигтай байсан. Олон сар даргагүй явцгаасан, дотроо янз бүрийн ашиг сонирхлын сүлжээ бий болчихсон. Хэдхэн хүн бүхий л үйл ажиллагааг гартаа авчихсан, захиргаа нь ч дийлэхээ байчихсан ийм л байлаа. Ерөөсөө намайг ирэхээс өмнө түр хороо гэдэг юм байгуулчихсан, ажил хаялт суулт гэсэн юмнууд зарлаад эхэлсэн шүү дээ. Олон хүнийг шахаж дарамтлаж халагдах өргөдөл бичүүлж, турхирч байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1-ийн дагуу ажлаас халж өг, хөдөлмөрийн гэрээ цуцлаад аль, одоо тушаал гаргаж өг гэж шаардаж гаргуулчихаад дараа нь намайг халчихлаа гээд нийгэмд эсэргүүцэл зарлаад, шүүхдээд яваад байх жишээтэй. Үнэхээр ёс суртахууны хувьд асар доройтолд орсон байна. Хүнийг гүтгэсэн, доромжилсон сөрөг мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмнийг залхтал явуулсан даа. Эрүүл мэндийн салбарийн нэр хүндийг ч их унагалаа. Гэтэл салбарын яамны зүгээс энэ эмнэлэгт агаар оруулж, шинэчлэлт хийх гэж үзээд л байна шүү дээ. Энэ чинь хувийн эмнэлэг биш улсын эмнэлэг. Гэтэл төр засгийнхаа шийдвэрийг эсэргүүцээд ганц намайг бүү хэл яамыг хүртэл хүнд байдалд оруулсан шүү дээ. Энэ асуудал 11 дүгээр сараас намжиж, шинэ удирдлагын баг бүрдэж, өөрчлөлт шинэчлэлт хийхийн төлөө нилээд ажиллалаа. Бас нилээн хүнд сорилтыг туулсан.
-Та ажлаа юунаас эхлэв?
-Дотоод дүрэм журмаа өөрчлөх шинэчлэхээс эхлээд байгууллагын хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох, ажлын тайлан гаргах, төлөвлөгөө стратеги боловсруулах, эм эмнэлгийн хэрэгслийн тендерээ үнэн зөв явуулах гээд хийх ажил маш их байлаа. Мөн бүтцийн өөрчлөлт хийж, тасаг нэгжүүдийн удирдлагыг шинэчлэх өөрчлөх, үйлчилгээний соёлыг бий болгох, мэргэжлийн хэт монопол байдлыг арилгах, багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэлт гээд эргээд харахад чамлахааргүй юмыг бид хийжээ. Одоо манай гэмтлийн эмнэлгийн маань байдал ер нь их аятайхан болчихсон шүү.
-Ирэх сургаар нь эсэргүүцэл илэрхийлээд элдэв янзын мэдээлэл тархсан. Ингэж дарга болох ямар хэрэгтэй юм бэ гэж бодогдсон?
-Олон хүн ингэж бодсон. Гэвч яагаад өнөөдрийг хүртэл энд зогссон бэ гэдэг л гол шалтгаан. Улс нь юмаа мэдээд яамны сайд нь бүрэн эрхийнхээ хүрээнд томилгоо хийгээд энэ хүн өөрчлөлт оруулж чадна гэж сонгосон байх. Тийм учраас улс юмаа мэдэх ёстой, тангараг өргөсөн эмч хүн үүрэгт ажлаа хийх ёстой гээд л тэсч байлаа. Тэгэхээс биш албан тушаалд дуртайдаа биш юм шүү дээ. Хэн ч гэсэн ийм бугшсан асуудалтай газар ажиллахыг хүсэхгүй.
- Тэр хүнд үед наад ажлаа боль, өг гэж хэлэх хүмүүс байсан биз?
-Олон хүн ингэж хэлж байсан. Болиход амархан шүү дээ. Хамгийн амархан зүйл бол ухрах няцах. Энэ бол улсын эмнэлэг, төрийн үйлчилгээний байгууллага. Ер нь төр засгийн тушаал шийдвэр хэрэгждэг байх ёстой, нэг хэсэг хүн эсэргүүцэхээр л гаргасан шийдвэр тушаалаа буцаадаг байж болохгүй биз дээ. Ер нь нэг ийм жишиг тогтчихоод байна шүү дээ. Энэ төр засаг нь дийлэхгүй бол тэгээд хэн нь дийлж, хэн нь улс орноо авч явах юм бэ. Ялангуяа хүний амь насыг хариуцдаг эрүүл мэндийн энэ эмзэг салбарт бүх зүйл хууль ёсны дагуу явдаг байгаасай гэж би боддог. Тэгээд энэ ажлыг хэн хийх вэ. Яам тодорхой хугацаагаар байр сууриа хадгалсан. Сайд ч хэлсэн, би ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр ч удаа санаа бодлоо хэлсэн. Байдлыг тайлбарлах гэж оролдсон. Мөн энэ үеэр нийгэмд намайг муухай болгож харагдуулах гэсэн маш их сөрөг, худлаа мэдээллүүд цацагдсан. Тэр болгонд тайлбар няцаалт хийх боломж, цаг зав надад байсангүй. Эцсийн дүндээ юмыг зөв талаас нь олж харж чаддаг хүмүүс Энхбаярыг ойлгосон гэж боддог. Бүгд зуун хувь ойлгох албагүй шүү дээ.
-Үнэхээр тэнд ашиг сонирхлын сүлжээ бий болчихсон-
-Тэнд юуны төлөөх ашиг сонирхол байна вэ?
-Үүнийг би шууд хэлнэ. Үнэхээр тэнд ашиг сонирхлын сүлжээ бий болчихсон. Үүнийг оношлогоо эмчилгээний чиглэлээр гэж салгаж яривал ойлгомжтой байх болов уу. Оношлогооны чиглэлээр гэхэд эмнэлгийн эргэн тойрон хувийн эмнэлгээ байрлуулчихсан, ирсэн хүмүүсийг манай компьютер муу тийшээ яв гээд явуулдаг, тэгээд эмч нартаа хувь өгдөг. Өдөрт гэмтлийн эмнэлэгт 200-300 хүн ирдэг. Гэтэл цаана нь сайн муу хоёр ч СТ улсын эмнэлэг дотор ажиллаж байна. Хувийнх руугаа явуулахын тулд улсын СТ-г гацаах, эвдэх, горимыг нь алдагдуулах зэрэг зүй бус үйлдлүүд гаргадаг тухай зарим эмч нар нь ярьж байх жишээтэй. Тэр сүлжээгээ таслуулчих вий гэхээс айсан. Эмчилгээний чиглэлээр гэхэд хугарч гэмтсэн ясыг эвлүүлж хаддаг, барьж боодог тэр түгжээт хадаас, имплант, нуруу нугасны бэхэлгээ, хиймэл үе зэрэг нь мөн сүлжээнд орчихсон. Мөнгийг зүгээр л чөлөөтэй авдаг. Амандаа орсон тоогоо хэлдэг. Саяхны жишээ ярихад шууных нь нэг яс хугарсан ядарсан өвгөнд зургаан сая төгрөгөөр хагалгаа хийнэ гэнэ. Нөгөө муу өвгөн чинь ах дүү нартайгаа...Энд дарж цааш уншина
Сэтгэгдэл ( 3 )
ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАРЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ ИЛЧИЛЖЭЭ. ҮНЭХЭЭР Л ҮНЭН БАЙХ ШҮҮ.ГЭМТЭЛ 3 Р ЭМНЭЛЭГ ТОЙРСОН ЭМЧ НАРЫНХ ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД ИХ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ. 3-Р ЭМНЭЛГИЙН АРД 6 ДАВХАР ЗОЧИД БУУДАЛ БАРЬСАН АХЫН БАРИЛГЫГ 2 ӨДРИЙН ДОТОРДАВХАР ДАВХАРААР НЬ 5 ЖИЛЭЭР ТҮРЭЭСЭЛСЭН. ИНГЭЭД БОДОХООР ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ ХЭРЭГГҮЙ ЭМЧ НАРЫН ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХ БОЛСОН БАЙНА ШҮҮ ХҮМҮҮСЭЭ
ene neg tsarai muutai ,tolgoi khooson , alban tushaald durtai durak zailjee dee , ashtai yu
Ямар донтой тэнэг бэ чамаар гэмтэл дутав гэж