Сураггүй алга болсон Малайзын онгоцны эрлийн ажиллагааг явуулж буй Австралийн багийнхан нэгэн шинэ мэдэгдлийг хийсэн байна. Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт Хятадын хөлөг онгоц тус онгоцноос дахин нэг дохио хүлээн авсан ажээ. Дохиог Малайзын онгоцных гэдгийг нягтлан шалгахаар тухайн бүс рүү Английн байлдааны хөлөг онгоц, Австралийн агаарын хүчний онгоц хөдөлсөн байна. Хэрэв дохио үнэхээр сураггүй болсон онгоцноос гарсан бол мухардалд ороод буй эрлийн ажиллагаанд ахиц гарах ажээ.

Сэтгэгдэл ( 1 )
Битгий тэнэгтэж хүмүүсийн толгойг эргүүлэхээ болиоч!Малайзын онгоцны байж магадгүй дохио гэж гадаадын хэвлэлд бичсэнийг хагас дутуу ойлгоод ингэж бичиж байхдаа ичихэд яана аа!