Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгост болсон үйл явдлаар тойм бичихүйц өрнөлтэй байв. Солонгот ажиллаж, амьдарч, сурч байгаа Монголчуудын дунд аймшигт хэрэг ар араасаа гарсан нь сүүний дээж өргөн нулимстай үлдсэн олон ч ээжүүдийн сэтгэлийг өвтлөлөө.
Монгол залуу согтуугаар хамтдаа машинтай явж байгаад осол гарган газар дээрээ гурван залуу харамсалтайгаар нас барж нэг нь эмнэлэгт хүргэгдсэн ч бас л бэртэлээ даалгүй бурхан болсон. Инчоны ОУ-ын нисэх будалаас гадаадын иргэдийн үнэт зүйлс, мөнгө хулгайлдаг Монгол бүсгүй ээлжит хулгайн үйлдэл дээрээ баригдаж тус улсын сувгаар өөрийгөө алдаршуулав.
Мөн хараар ажилладаг Монгол залуу тус улсын Сөүл хотын төв Шинданг дүүрэг дэх цагдаагийн хэсгийн гадаах хаалганы дэргэд амиа хорлосон хэрэг гарлаа.
Тодруулбал, иргэн А нь 26 настай бөгөөд өнөөдөр өглөөний 06:17 цагийн орчим Шинданг дүүргийн цагдаагийн хэсгийн гадаа 10 минут орчим эргэлдэн зогсож байхдаа хаалганы дэргэдэх хананд хүйтэн мэсээ ишээр нь зоож , түүнд өөрийнхөө цээжин хэсгээр 3 удаа цохьсон байна.
Түүний энэ үйлдлийг харсан нэгэн Солонгос иргэн тэр даруй цагдаагийн газар руу орж мэдэгдэн, цагдаа нарын хамт Монгол залуугийн амиа хорлох үйлдлийг зогсоон эмнэлэгт хүргэсэн ч хутганы ир зүрхэнд нь хүрч, хэт их цус алдсанаас болоод 1 цагийн дараа амиа алдсан байна.
Тэрбээр 2008 онд өөрт байсан багагүй хэмжээний мөнгөн өрийг ажил хийж төлөх зорилготойгоор аялал, жуулчлалын визээр Солонгос улсад ирж, ирсэн цагаасаа эхлэн барилгын өдрийн ажил хийж байсан юм.
Гэвч 4 жилийн хугацаанд ажил олдохгүй өдөр түүнд нилээдгүй байсан бөгөөд Монголд тавьсан өрөө ч төлж чадаагүй байсан тэрээр ихэнхдээ хамаатан садан, найз нөхдийнхөө туслалцаа, дэмжлэг, тэдний өгсөн мөнгөөр амьдарч байсан байна. А нь Улсан хотод амьдардаг хамаатныхаа ах руу сүүлийн үед хэд, хэдэн удаа утасдаж өр ширнээсээ болж амьдрахад хэцүү байгаа тухай ярьж байсан ба амиа хорлохдоо архидан согтууруулах ундаа хэрэглээгүй, ямар нэгэн гэрээслэл бичиж үлдээгээгүй гэдгийг сурвалжууд хэлж байгаа.
Түүний амиа хорлож буй үйлдлийг цагдаагийн газар байрлуулсан нууц камераар шүүн тодруулж, Монгол улсын иргэн А нь амиа хорлож нас барсан гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Ийнхүү харь нутагт харамсалтайгаар долоо хоногийн дотор дөрвөн монгол хүү амиа алдсан байна. Өнгөрсөн онд Солонгос дахь гадаад иргэдийн өдөөсөн гэмт хэрэг гаралтын тоогоор Монгол улс 1-т жагссан үнэхээр харамсамаар үзүүлэлт гарчээ. Залуучууд бид хүний газар ухаантай, ухамсартай, усыг нь уувал ёсыг нь дага гэсэн ардынхаа мэргэн үгсийг байнга бодож аав ээж, ах дүү, нутаг ус, цаашлаад улс эх орныхоо нэрийг бодож явах нь зүйтэй бизээ.

Сэтгэгдэл ( 11 )
Энэ хулгайч хуухэн хэцуу байна нэр гутаасан тэнэг хуухэн бэ муу шунал шулам
Muusainluivarchinhulgai ch...hudalch...ichih nuurguiavilgachidene zaluuchuudiig iim baidaldhurgesen...ed nariig buruutgaj bhaar....ene niigmiig iim archaagui bolgosonerh barigchidiiigshuumjilj tednees asuuj ...ulalzuulah heregtei....
hoorhii doo uhsen hunii yasiig buu ondolzuul hezeech eruul hun amia horlohgui teneg hun ch bodson bid hunii nutagt zovj yavsan humuusiig omooroh baital ingej doromjloh gej mongolchuudg ted yucj gej hudlaa yarij bn tsagdaa ni ooroo ch alsan baij magad daanch hootsoldoh hum alga deer suuj bui gahaanuudg l dooeool za malaa
Чи өөрийнхөө бичсэн зүйлээ уншиж үзсэн үү.Зовлон хэлж ирдэг юм уу. Амиа хорлох, автын осолд орох зэрэг чинь бүгд л хэлж ирэхгүй шүү дээ.Харин зорилготой хулгай хийсэн хүүхэн бол ичээсэй.Яг үнэндээ чи талийгаач бологчдыг доромжилж байна.Талийгаач бологчдын тухай бичиж хоолны мөнгө олж байгаа арчаагүй хүн бол чи байна даа.Солонгост Монголын нэрийг хараар тамгалагчид........ өгсөн нэрээ хүртэл бодож өгөөч...........Чини
evii dee. dandaa joohonhuuhduud. bolgoomjtoibaihgui. basmongoguihunii lzovlon. yamar saindaaamihorlohve dee. hetsuuyumaa daa. um.mani.bad.ni.hum
hoorhii doo . ene zaluuhuuhedyamarih setgeliindaramtand baisanboloodingejamiahorloh ve dee. cholooteigaraadajilhiihbolomj baihgui. orniodorshonoguinehegdeed l. mongoguihuniizovlongoilgohhunh ovor doo. eviizailuul.
fb eer Tsetsegee Tuya geed orood uzeerei. Hulgai hiiheergui tsarai zustei huuhen bn. Muuhai iim huuhnuuded gadaad passport uguhguiui baih heregtei
Tsetsegee Tuya uuhen bn.
Ene odoo yuu bicheed bgaa aliaa hvvhed bee avto osold orohoor mongoliin ner muudah uu ergvv guluguu cham shig hognuud l vhmeer bgaam daa daach ergvv uumnuudiig burhan bitgii hel bugch toohgvi yum daaa
Mongold baigaa Solongosuud ch bas zugeer baidaggui shd. Gehdee hunii nutagt muu yum hiilee gej umuurch baigaa yum bish shuu
Solongost Mongoliin neriig haraar tamgalagchid gene uu? Bichih niitleliinhee neriig bodoj bichij baisan n deer baih shu. Harar tamgalya gej tamgaldag yum uu? Uhye gej uhsen ch, uhne chinee sanaagui baigaad uhsen n ch ter Mongol ulsiin nen yaduu baidlaas bolj baigaa yum. Negent hun munh bishees hoish Yamar ch tohioldloor bai uheh n unen. Mongoldoo uheegui gadnii ulsad uheheer ichmeer baidag yum uu? Ene setguulch nariin setgehuig shalgaj baimaar yum. uursdud n yu tohioldoj amidrahiig meddeg yum shig bichih yum. Bichne gedeg n ajil n abilaa ch, hunii oyun uhaan dotor uildverlegdsen ter burtagtai ugnuud chini hen negnii uur buhimdal, haruusliig turuulj bolzoshgui gedgiig sanaj yavah heregtei. Bichmeer baigaa sedeviinhee tuhai yu bolohgui baina, yagaad bolohgui baina, asuudal n haana baina gej bodoj baimaar yum.