УИХ-ын хаврын чуулганы нээлт 09.00 цагт болно. Чуулганы нээлтийн дараа Монгол Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. Нээлтэд УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гадаадын дипломат төлөөлөгчид оролцох бөгөөд энэ удаа парламентад суудалгүй намын дарга нарыг ч оролцуулахаар болсон юм. Дэгийн тухай хуульд чуулганы нээлтэд үг хэлэх боломж парламентад суудалгүй намын дарга нарын хувьд байхгүй тул тэдгээр оролцогчид ажиглагчийн байр сууринаас оролцох бололтой.
Дашрамд онцлоход, жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулганыг нээдэг дэгтэй ч өнөө жил амралтын өдөр таарсан тул ийнхүү даваа гаригт УИХ-ын чуулганы хаврын нэгдсэн хуралдааныг нээхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )