Улаанбаатар төмөр замаас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих "Railbus"-ыг танилцууллаа. Дээрх чиглэлд "Railbus" нь тусгай зориулалтын дөрвөн зогсоолд зогсож, иргэдэд үйлчлэх юм байна. Харин Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт явуулах, зориулалт бүхий "Railbus"-ыг ашиглалтад оруулахын тулд хоёр дахь зам барихтай холбогдуулан газар чөлөөлөх шаардлагатай байгаа аж. Тиймээс нийслэлийн Засаг дарга газар чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хотын захиргааны зүгээс бүрэн шийдвэрлэхээр болжээ. Харин нийслэлийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар бүтээн байгуулалт, засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Ойрын хугацаанд Улаанбаатар төмөр зам, Нийслэлээс хамтарсан ажлын хэсэг байгуулж, дээрх ажлуудыг хэрэгжүүлэхээр болжээ. Эхний ээлжийн РА-2 маягийн гурван "Railbus"-ыг хоёр чиглэлд явуулах аяллыг зургадугаар сарын 6-наас эхлүүлэхээр болсон байна. Мөн Хүй долоон худаг болон бусад чиглэлд төмөр замын автобусыг явуулах асуудлыг ажлын хэсэг судалж байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )
hot dotroo yabuulj chadahgyi bj yon hyi 7 hudag be tend yo bgaan be heden mori yadag baagiinuud bygd mashintai biz dee
Manai avtobusni jolooch nart yag taarah ed bn daa