Шилэн тендерийн хяналтын төсөв ил болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 05

Монгол Улсын Засгийн Газар, Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газраас Шилэн тендер арга, хэмжээний хүрээнд худалдан авах ажиллагааг олон нийтэд ил, тод болгохоор шат дараатай арга, хэмжээ авч ажиллаж байна. Уг ажлын хүрээнд өнгөрсөн сараас эхлэн Худалдан авах ажиллагааны газраас зарлагдаж буй барилга, байгууламжийн зураг, хяналтын төсвийг тендерт оролцогч нарт Цахим худалдан авах ажиллагааны www.meps.gov.mnвэб хуудсаар дамжуулан нээлттэй болгож эхлээд байна. Барилга, байгууламжийн зураг, төсөв ил тод болсноор тухайн арга хэмжээний техник эдийн засгийн үндэслэл, инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, холболтын зураг хэрхэн хийгдсэн, хяналтын төсвийг ямар аргачлал, тооцоо, зааврын дагуу хийгдсэн талаарх бүрэн мэдээллийг авах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top