Чанар муутай барилга барьдаг “Орчлон констракшн” Нийслэлийн хар дансанд орох уу

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 04

“Орчлон констракшн” ХХК нь 2003 онд бай­гуу­­лагдсан бөгөөд 2011 оноос эхлэн ашиглалтын шаардлага хангахгүй хуучирч муудсан, улсын төсвөөс засвар үйлчилгээ орохгүй, газар хөдлөлтийн тэсвэр болон бусад талаараа шаардлага хангахгүй болсон хуучин байруудыг буулгаж, суурин дээр нь стандартын шаардлага хангасан, орчин үеийн, хотын өнгө үзэмжийг чимсэн орон сууцны барилга барих ажлыг хийж эхлээд байсан.

Нийслэлийн хэмжээнд дахин барилгажуулалтын анх­ны төслийг “Эв Эе” нэр­тэйгээр Хан-Уул дүүрэг дэх “Арьс ширний 27, 28” гэх хоёр давхар цагаан байр­ны оршин суугч ир­гэдтэй тохиролцон 2011 онд эхлүүлсэн бөгөөд  2013 онд 27, 28 дугаар байрууд ашиглалтад орсон.

 Гэвч ашиглалтанд ороод нэг ч жил болоогүй энэхүү барилга чанарын шаардлага хангаагүй гэсэн асуудлыг дагуулж эхлээд байна.
Хан-Уул дүүргийн III хороонд байрлах Арьс ширний 27, 28 дугаар байрны шал нь цөмөрч, хана,
тааз нь өмөрч унаад байгаа аж. Зарим айлууд нурсан ханаа далдлах гэж телевизээр цоорхойгоо далдлаж байгаа талаар ярьж байгаа юм.  Харин "Орчлон констракшн"-ын зүгээс  "Бид оршин суугчидтайгаа уулзаж, гэмтлийн талаархи мэдээлэл аваад засвар үйлчилгээ хийж байна. Үүнд сүржигнээд байх зүйл байхгүй" гэсэн тайлбарыг өгч байгаа юм.

Гэвч өнөөдрийн байдлаар юуг шийдвэрлэсэн нь тодорхой бус үлдэж байгаа юм. Арьс ширний 27 дугаар байр нь өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орсон. Одоогоор энэ байранд нийт 120 гаруй оршин суугч амьдардаг. Шинэхэн ашиглалтад орсон байр гэхэд дотор талын хана нь энд тэндээ цуурсан байдалтай байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах тухай” А/143 дугаар захирамж гаргаад байгаа.
Уг захирамжаар Авто зам, барилга байгууламжийн ажил нь дутуу, чанар муутай, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нийтэд зарлуулахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгоод байгаа.
Мөн зөрчил гаргасан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулсан Үнэлгээний хорооны гишүүд, уг авто зам, барилга байгууламжийн ажлыг хүлээн авсан Улсын комиссын бүрэлдэхүүнийг олон нийтэд зарлаж, хуулийн дагуу хариуцлага тооцуулах санал
мөн боловсруулж байгаа. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу дээрх хар дансанд орох компаниудыг энэ сарын 15-нд ард иргэдэд зарлахаар болоод байгаа аж.

Иймд чанар муутай барилга барьдаг “Орчлон констракшн” нийслэлийн хар дансанд орох уу?.  

 Б.Анхням 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.42.110) 2025 оны 03 сарын 13

Manaih 28 dugaar bairand bdag bid nart lav muugaar medegdsen yum yu ch bhgui shd ih dulaahan tegeed endee dahiad bair avsan.

1  |  0
Иргэн(103.9.90.229) 2025 оны 03 сарын 13

Сэрэмжлүүлэг:Ор

1  |  0
Иргэн(202.5.203.238) 2025 оны 03 сарын 13

Сэрэмжлүүлэг:Ор

1  |  0
zochin(27.123.213.4) 2025 оны 03 сарын 13

orchlongiihon hugatsaandaa bairaa oruuldaggvi bas menegervvd ni dandaa hudlaa medeelel ogch ard irgediig huuran mehelj luiwardaj bn aa. edniihaas bair awalgvi zahialaltgvin bn lee shvv manaihaan

1  |  0
ттт(27.123.213.4) 2025 оны 03 сарын 13

Орчлон Констракшн хамгийн хулхи новшийн гэдэгийг л мэдэх юм байна. байр авалтгүй

1  |  0
zochin(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

orchlongiin erunhii guitsetgegch z

1  |  0
zochin(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

orchlongiin erunhii guitsetgegch z

1  |  0
3(103.26.194.17) 2025 оны 03 сарын 13

Орчлон констракшн үнэхээр Чанар муутай барилга барьдаг болсон байна лээ Ялангуяа“ЭВ ЭЕ” нэр­тэйгээр Хан-Уул дүүрэг дэх “Арьс ширний 27, 28” байр бол арай хэтэрхий Чанар муутай барилга үнэхээр авсан даа харамсаад байна Ядахад гадна өнгө зүс нь бүр хогийн за тэр ч өнгөрч гэж бодоход дотор бол аймар ОО-ын өрөө арай л муухай Орчлон констракшн бол үнэхээд захиалагч нартайгаа ч муухай харицдаг, Энэ д байр авсандаа харамсаж байна ядаж зарагдахгүй ёстой харамсаж сууна да

1  |  0
5(103.26.194.10) 2025 оны 03 сарын 13

Орчлон констракшн үнэхээр Чанар муутай барилга барьдаг болсон байна лээ Ялангуяа“ЭВ ЭЕ” нэр­тэйгээр Хан-Уул дүүрэг дэх “Арьс ширний 27, 28” байр бол арай хэтэрхий Чанар муутай барилга үнэхээр авсан даа харамсаад байна Ядахад гадна өнгө зүс нь бүр хогийн за тэр ч өнгөрч гэж бодоход дотор бол аймар ОО-ын өрөө арай л муухай Орчлон констракшн бол үнэхээд захиалагч нартайгаа ч муухай харицдаг, Энэ д байр авсандаа харамсаж байна ядаж зарагдахгүй ёстой харамсаж сууна да

1  |  0
YANAA(103.26.194.8) 2025 оны 03 сарын 13

Орчлон констракшн үнэхээр Чанар муутай барилга барьдаг болсон байна лээ Ялангуяа“ЭВ ЭЕ” нэр­тэйгээр Хан-Уул дүүрэг дэх “Арьс ширний 27, 28” байр бол арай хэтэрхий Чанар муутай барилга үнэхээр авсан даа харамсаад байна Ядахад гадна өнгө зүс нь бүр хогийн за тэр ч өнгөрч гэж бодоход дотор бол аймар ОО-ын өрөө арай л муухай Орчлон констракшн бол үнэхээд захиалагч нартайгаа ч муухай харицдаг, Энэ д байр авсандаа харамсаж байна ядаж зарагдахгүй ёстой харамсаж сууна да

1  |  0
а(103.26.194.27) 2025 оны 03 сарын 13

Манайх СХД-ийн Орчлон хороололд 2009 оноос амьдарч байна. Өвөлдөө дулаан, одоо хэр нь ямар ч эвдрэлгүй, эргэн тойрон хүүхдийн тоглоомын талбай болон машины зогсоолтой. Тэр үед сайн барилга барьж байж дээ.

1  |  0
si(103.10.22.54) 2025 оны 03 сарын 13

harin ch sain baridag shuu. gants 2 muu barilga bariaa l biz orchlongiin barilguud chanartai

1  |  0
bid(103.26.194.6) 2025 оны 03 сарын 13

Xan uuld barigdsan 27 28 bairnii suuri ugaasaa buru tsutgagdaj nuraax talaar yaridaj bgaad yrgeljlyylen batij exelsen boloxoor xyleen avsan komiss udaxgyi magadgyi yynees ilyy chix xaluutsuulsan zyil duulax bx daa orshinshuugchdiin zarim yalangaya bairni darga gex birvaa medej l bsan da

1  |  0
арай чанар муутай,(103.26.194.1) 2025 оны 03 сарын 13

Орчлон констракшн үнэхээр Чанар муутай барилга барьдаг болсон байна лээ Ялангуяа“ЭВ ЭЕ” нэр­тэйгээр Хан-Уул дүүрэг дэх “Арьс ширний 27, 28” байр бол арай хэтэрхий Чанар муутай барилга үнэхээр авсан даа харамсаад байна Ядахад гадна өнгө зүс нь бүр хогийн за тэр ч өнгөрч гэж бодоход дотор бол аймар ОО-ын өрөө арай л муухай Орчлон констракшн бол үнэхээд захиалагч нартайгаа ч муухай харицдаг, Энэ д байр авсандаа харамсаж байна ядаж зарагдахгүй ёстой харамсаж сууна даа

1  |  0
арай чанар муутай(103.26.194.12) 2025 оны 03 сарын 13

Орчлон констракшн үнэхээр Чанар муутай барилга барьдаг болсон байна лээ Ялангуяа“ЭВ ЭЕ” нэр­тэйгээр Хан-Уул дүүрэг дэх “Арьс ширний 27, 28” байр бол арай хэтэрхий Чанар муутай барилга үнэхээр авсан даа харамсаад байна Ядахад гадна өнгө зүс нь бүр хогийн за тэр ч өнгөрч гэж бодоход дотор бол аймар ОО-ын өрөө арай л муухай Орчлон констракшн бол үнэхээд захиалагч нартайгаа ч муухай харицдаг, Энэ д байр авсандаа харамсаж байна ядаж зарагдахгүй

1  |  0
ulzii(182.160.37.194) 2025 оны 03 сарын 13

lav l songinohairhan duurgiin urd barigdsan orchlon horoolol ni mash chanartai sain barilguud ban lee

1  |  0
ganaa (103.26.194.5) 2025 оны 03 сарын 13

aimaar muu barilguud baridag ter barij bgaa company-uudiig ni ch bas har dansand oruulah heregtei.

1  |  0
Top