Хууль бусаар оршин суугаа Вьетнам иргэдийг нутаг буцаажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 04

Манай оронд өнөөдөр 28-30 мянга орчим гадаадын иргэн ажиллаж, амьдарч байгаа тухай мэдээлэл бий. Эдгээрийн дийлэнх нь БНХАУ, Ардчилсан Солонгос, Вьетнам улсын иргэд аж. Сүүлийн үед нийслэлд Вьетнам авто засварын газрууд нэмэгдэж байгаа бөгөөд үүнийгээ дагаад хууль бусаар оршин суугаа Вьетнам иргэдийн тоо ч нэмэгджээ. Оршин суух, хөдөлмөрлөх зөвшөөрөлгүй Вьетнам иргэдийг албадан гаргаж дуусч байгаа талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлэв. 2010, 2011 оны үед 700 орчим гадаадын иргэн албадан гаргадаг байсан бол 2013 онд 1800-1900 хүн албадан гаргасан байна.

Гаднаас оруулж ирэх ажиллах хүчний хувьд Засгийн газраас квот тогтоодог бөгөөд нэг улсаас нэг хувиас дээш  байх ёсгүй. Ажиллах хүчний квотыг салбар бүрээр ялгадаг бөгөөд барилгын салбарт нийт ажиллагсадын 25 хувь, газрын тосны салбарт 75 хувийг гаднаас авч болдог байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(49.0.135.208) 2025 оны 03 сарын 13

ZUV ESTOI MYYHAI BALIAR HYMYYS MASHINII AKYMLYATOR SOLIOD AVCHINA.HOGIIN HYMYYS BI ZASYYLAHAA BOLISON. HUUH HEREGTEI.

1  |  0
Top