“Талын дайчдын өв соёл” үзэсгэлэн болно

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 04

Монголын Үндэсний түүхийн музейд энэ сарын 8-нд “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэн болно. Монгол улс болон ХБНГУ хооронд Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярын хүрээнд олон  цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү үзэсгэлэн аж.

Үзэсгэлэнд ХБНГУ-д сэргээн засварласан археологийн олдвор хэрэглэгдэхүүнийг дэлгэн харуулна. Эдгээр ховор нандин дурсгалыг Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид 6 хадны оршуулгын олдвор хэрэглэгдэхүүнийг 2005-2010 онд малтан судалж, ХБНГУ-ын Райнландын Орон нутгийн холбооны харъяа Бонн дахь Ландес Музей болон Көльний Мэргэжлийн дээд сургуулийн Сэргээн засварлалт, бэхжүүлэлтийн ухааны тэнхим, Офенбах дахь Германы ширний музей зэрэг газруудад гурван жилийн хугацаанд сэргээн засварлаж бэхжүүлсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top