Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсээр байна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 03

Уржигдар цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1249 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 42 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон 1, хулгайлах 10, дээрэмдэх 1, булаах 1, танхайрах 12, залилан 1, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх 2, зам тээврийн хэрэг 13, осол 9 гарч 13 хүн гэмтсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top