Голд эндсэн хүүхдийн цогцсыг оллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 03

Гуравдугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Ар булан гэдэг газарт долоон настай хүүхэд голын усанд эндсэн эмгэнэлт хэрэг гарч, аймгийн Онцгой байдлын хэлтсээс хүүхдийн цогцсыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм.  Онцгой байдлын ажилтнууд хоёр өдрийн турш ажиллаж, хүүхдийн цогцсыг өчигдөр 16 цагийн үед олсон байна

Осолдсон хүүхэд  сумынхаа сургуульд нэгдүгээр ангид сурдаг бөгөөд осол гарах үед голын мөсөн дээр тоглож байсан байна. ХОсол оройн 17-18 цагийн үед гарсан аж. Цогцсыг мөс цөмөрсөн газраас 400 метрийн зайнаас олжээ. Ажлын нөхцөл хүнд байсан ч хэрэгцээт багаж, техник, хангалт харьцангуй сайн учир эрэн хайх ажиллагааг дуусгалаа  хэмээн албаны хүн өгүүлж байна.


Урин цаг ирж, голын ус гэсэн, мөс нимгэрэн сийрэгжсэнээс долоохон настай жаахан охин осолдож, амиа алдав. Ийм аймшигтай хэрэг явдал болсон байтал айл саахалтынх нь хүмүүс морь унаж, мотоцикл хөлөглөн гол гаталсаар  байсныг онцгойгийнхон хэлж байлаа. Ялангуяа амралтаараа гэртээ очсон хүүхдүүд мал хуйгаа услах, ус зөөх зуураа мөсөн дээр тоглосоор байгаа ажээ. Тиймээс томчууд өөрсдөө асар болгоомжтой байж, үр хүүхдүүддээ болзошгүй аюул ослоос хамгаалахыг тэд хүссэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top