Эрүүл мэндийн яамнаас "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих үндэсний стратегийг боловсруулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд хоёрдугаар шатлалын бүх эмнэлэгүүд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тасагтай болохоор төлөвлөж байгаа аж. Түүнчлэн тэдгээр тасгуудад ажиллах эрэгтэйчүүдийн эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх ажлыг зохион байгуулах юм байна. Одоогоор манай улсад эрэгтэйчүүдийн кабинеттэй нэгдсэн эмнэлэг байхгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )