Мөрөөд, зоригло, бүтээ, мөрөөдсөнөө ав

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 03

Хорвоогийн нэгэн цоо шинэ өдөр эхэлж байна. Өнөөдөр хоёрдахь мянганы 14 дүгээр оны  дөрөвдүгээр сарын 3. Хаврын адаг сар бараг л дундаа орж байна. Тун удахгүй урин дулаан зун цаг ирнэ.

Энэ өдөр түүхэнд тэмдэглэгдсэнээр улс төр, нийгмийн олон чухал үйл явдал болжээ. Тухайлбал, 1922 оны дөрөвдүгээр сарын 3-нд Жозеф Сталин ЗХУ-ын Коммунист намын анхны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Монгол Улсын түүх, хөгжилд социализмын оруулсан хувь нэмэр асар их. Мөн түүхэнд бичигдсэн бараан дурсамж ч цөөн биш.

 


Мөн 1933 оны энэ өдөр Их Британийн агаарын хүчин анх удаа нисэх онгоцоор Гималийн нурууны Жомолунгма уулын Эверест оргилд гарав. Түүхэнд үүнийг алтан үсгээр бичсэн бол дэлхийн дээвэрт анх хөл тавьсан Дэнзэн Норгай монгол цустай хүн байсан гэдгийг бүгд мэдэх биз ээ.

 


Харин энэ өдөр алдарт жүжигчин Марлон Брандо, Кевин Хаген, Алек Болдуин, Эдди Мөрфи нар хорвоод мэндэлсэн байна.


Мөрөөд, зоригло, бүтээ, мөрөөдсөнөө ав

Хүсэл мөрөөдөлгүй амьдрал гэж үгүй. Өмнөө тавьсан зорилгоо илүү тодруул. Хамгийн чухал гэсэн 10 хүслээ цаасан дээр бич. Хүсэл мөрөөдлийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө та өөрөө чин сэтгэлээсээ хүсэж байгаа эсэхээ тодорхойл.

Аливаа зорилго хүнд урам өгч байж л эрч хүчийг авчирдаг. Мөрөөдлийнхөө деталь бүрийг дэлгэрэнгүй гарга. “Амжилтанд хүрэх” зураг зур. Тухайлбал та турах зорилго тавьсан байж. Нар, шинэхэн жимс, далайн эрэг зэрэг зуны сайхан цогцолбор зураад дунд нь өөрийгөө хамгийн гуалигханаар дүрслэн зур. Энэ зургаа цүнхэндээ авч яв. Илүү хоол идэхээс зураг чинь таныг сэрэмжилнэ гэх мэт.

 


Мөрөөдлийг бодит амьдралд хэрэгжүүлэхийн тулд:

•           Өөртөө болон амьдралд хандах хандлагыг өөрчлөх

•           Бүхнийг бараан эсвэл гэгээлэг аль өнгөөр харах нь таны сонголт

•           Ямар ч зүйлээс таашаал авч чаддаг нэгэн байхад өөрийгөө үргэлж хэрэггүй стресст оруулж явдаг нь ч бий

•           Та ямар нэгэн зүйл хийж чадна гэж итгэж байгаа бол таны зөв. Yүний адил та өөрийгөө хийж чадахгүй гэж бодож байгаа бол мөн таны зөв гэж Генри Фордын хэлсэн үгийг сана.

 


•           Хэн нэгний бус зөвхөн таны хувийн үзэл бодол амьдралд голлох үүрэгтэй

•           “Би ямар тэнэг алдаа хийчих вэ”, “Хэзээ ч бүтэшгүй зүйл гэдгийг мэдэж байсан” гэж өөрийгөө яллахын оронд “Би буруу зүйл хийлээ. Гэхдээ үүнийгээ засч чадна”, эсвэл “бүтээж чадахгүй зүйл гэж байдаггүй. Би үүнийг заавал биелүүлэх болно” гэж хэлж сур.

•           Аливаа зүйлд эерэг эсвэл сөрөг талаас нь хандах хандлагаас таны амжилт шалтгаална.

 


Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top