6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 4-нд зүүн зүгийн нутгаар, 6-нд Алтайн уулсаар, 7-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 7-нд нутгийн баруун хойд хэсгээр өдөртөө сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )