Хилийн цэргийн хувцас хангамжийн тендерийн дагуу энэ сард бараа нийлүүлнэ. Өөрөөр хэлбэл, хилийн цэргүүдэд Хятадад үйлдвэрлэсэн, чанар муутай, эрүүл мэндэд нь шууд муугаар нөлөөлөх хувцас, гутал, хэрэгсэл нийлүүлнэ гэсэн үг.
Сангийн яамнаас авсан тендерийн материалд бичсэнээр, энэ жил ХХЕГ-аас цэргийн алба хаагчдын хувцас хэрэглэл үйлдвэрлэх, нийлүүлэх нээлттэй тендерийг энэ оны нэгдүгээр сарын 07-ны өдрөөс хоёрдугаар сарын 06-ны өдрийг хүртэл зарлажээ. Ингэхдээ ХХЕГ энэ жил 37 багцын 63 нэр төрлийн хувцасны тендер зарласан байх юм.
Тендерийн хариу гарч, ялалт байгуулсан компаниудыг зарласан. Гэтэл хилийн цэргийн хувцас, хангамжийг долоон компанид хариуцуулсан аж. Одоо гол асуудал нь гарч ирнэ.
Юу гэхээр, эдгээр долоон компаниас “Ворлд Фокус”, “Жи Эм Жи Өү”, “Ти Ар Би” гэх гурван компани нэлээд хэдэн төрлийн хувцас, материал, хэрэгсэл нийлүүлэхээр болжээ. Эдгээр энэ удаа “Ворлд Фокус” компанийг онцолъё.
Тендерийн материалд “11. Гишүүдийн 100 хувийн саналаар багц №11 /Ор дэрний цагаан хэрэглэл/-д хамгийн бага үнийн саналтай мөэн техникийн тодорхойлолт, загварын шаардлагыг хангасан байдлыг үндэслэн “Ворлд Фокус”ХХК-ны тендерийг шалгаруулж, 102 600 000 төгрөгний гэрээ байгуулах” гэж бичжээ.
Мөн “Гишүүдийн 100 хувийн саналаар багц №13 /Хөвөнтэй хөнжил/-д техникийн тодорхойлолтын шаардлагыг харгалзан “Ворлд Фокус”ХХК-ний тендерийг шалгаруулж, 44 250 000 төгрөгний гэрээ байгуулах” гэсэн байв.
Ингээд энэ удаад ганц энэ компани хоёр янзын бүтээгдэхүүний нийлүүлэхээр болж, 146 сая 850 мянган төгрөгийн төсөв авчээ. Одоо энэ компанийн бараа хилийн цэргүүдэд очно.
Гэхдээ ганц энийг нь дурдах гэсэн юм биш. Өмнө нь энэ компани мөн л БХЯ-ны тендерт ялалт байгуулж байсан аж. Яахаараа ч жил дараалан ялдаг компани юм.
Тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газрын 2013 оны худалдан авах ажиллагааны үр дүнгийн жагсаалтыг харахад, “Ворлд Фокус” компани хилийн цэргүүдэд савхин бээлий нийлүүлсэн байх агаад төсвийн хөрөнгө нь 22 сая 400 мянган төгрөг.
Хамгийн гол нь, “Ворлд Фокус” компанийн нийлүүлсэн савхин бээлийнүүд цэргийнхний гарын аяыг даахааргүй, амархан урагддаг, үжирч муудахдаа хялбар байсан тухай эх сурвалж мэдээлсэн.
Энэ ажилд ХХЕГ-ын нэр бүхий хурандаа холбоотой бөгөөд бусад офицер, ахлагч нар ч энэ асуудалд үзэл бодлоо илэрхийлэх аргагүй, дарамт шахалт ихтэй гэдгийг ХХЕГ-ын аль ч хүнээс асуусан хэлэх байх.
Улсын тендерт томоохон арын хаалгатай байж гэмээнэ жил бүр ялах байх. Тэгэхгүй бол олон 10 компани өрсөлддөг тендерт жил дараалан ганц компани ялалт байгуулах нь юу л бол. Дээрээс нь чанаргүй бараа нийлүүлдгээрээ зартай энэ компанийн тухайд бүр ч эргэлзээ төрмөөр. Гэвч өнөө жил хилийн цэргийнхэн хүссэн ч, эс хүссэн ч энэ компанийн нийлүүлсэн чанаргүй хэрэгслийг авахаас өөр аргагүй болж байна.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 9 )
Гантөмөр Сайнтөртөнгүүди йн хөрөнгөжсөн хурандаа нарын ХОМ-ыг нь сайн шалга
Neeree l haa yavsan gzara Gantuur hurandaagiin hamaatan sadan hun n baih yum daa. HHEG ingeed 1 hund deerelhuuled l
Тээд тэр Гантөмөр чинь аймаар тансаг шүү дээ Хөрөнгөжсөн хурандаа. Бэл бэнчин гэж аймаар. төрсөн дүү нар нь, эгчийнх нь охин, эхнэрийнх нь дүү, тэр байтугай дүүгээс нь салсан экс хүргэнээ хүртэл хилийн цэрэгт ажиллуулж, байнга цалин цол хэргэмийг нь нэмж байдаг Сайн ах даа Гантөмөр. Энэ нөхрийг шалгуул их юм гарч ирнэ шүү. Зүгээр нэг хилээр олон жил явсан хурандаа өнөөдөрдээдсийн хамгийн тансаг зэрэглэлээр амьдарч хүүхдийхээ хурим дээр дан Грей Гүс архи сөгнөж зиндаархаж байх уу даа. Ямар чүндэслэлгүй. Яг бор зүрхээрээ явсан хурандаа нар хөөрхий нэг зээлийн байртай зарим нь гэр хороололд л амьдарч байгаа штээ
ornii tsagaan heregleld deer ued heregledeg bsan oros tsuu yambuu l hamgiin sain buh udh tusam zuulurdug materail hereglevel yasan yum be. China buustdug nimgen daaguu ned hc hereggui shre
ХХЕГ-ыг бүх хамаатнаараа дүүргэсэн хурандаа Д.Гантөмөр энэ компаний ард байдаг биз дээ.
ХХЕГ ГЭЖ БӨӨН БУДИЛИАН БАЙХ ЮМ САЙД НЬ ШАЛГАХ Л ХЭРЭГТЭЙ
manaihan neeree iim hogiin arag barilaasaa hezee salnaa.... yaj uls hogjij ve dee... tegeed tendert yaluulsan ter nohduud n mongonoos n huvia avaad l hulhi um shahaad hiliin tserguud n tend muu huvtsas heregleletei ovchin tusaad.. gereesee mongo avch huviaraa huvtsas hudaldaj omsoj bh chdee...
Ворлд Фокус ХХК захирал Шинээ эгч одоо болсон штээ идэж цадаагүй юу?