Анхны супер модель Джанес Дикенсон Катя Золын ноолууран даашинзыг худалдан авчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 02

Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа чадварлаг дизайнер Катя Золын зохион бүтээсэн хувцас Оскарын улаан хивснээ олны нүдийг хужирлах цаг ойрхон байна.Тодруулбал Катя Зол Нью Йоркийн тайзнаа загвараа танилцуулах үеэр Холливудын зарим од түүний загварыг сонирхож байгаагаа илэрхийлжээ.Тухайлбал дэлхийн хамгийн анхны супер модель гэгддэг Джанес Дикенсон Катя Золын загварыг нь зохион бүтээсэн хувцаснаас ноолууран даашинзыг нэхий хүрэмтэй хослуулан худалдаж авчээ.

 

Үүний зэрэгцээ жүжигчин Кэти Кэссиди  Катя Золтой холбогдож, түүний загварын хувцаснаас Оскарын шагнал гардуулах ёслолд өмсөх сонирхолтой байгаа илэрхийлсэн байна. Тухайн үед Катя Зол АНУ-аас буцсан байсан тул Кэти Кэссидигийн сонирхсон загварын хувцсыг биеийн хэмжээнд тааруулж хийгээд илгээхээр болжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(103.26.194.9) 2025 оны 03 сарын 13

mundag yum aa. bayar hurgye.

1  |  0
я(103.10.22.242) 2025 оны 03 сарын 13

Монгол нэрээ дэлхийд гаргаач,катя орос эрлийз юм уу

1  |  0
Top