Малайзын агаарын тээврийн 370-р нислэг өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд 239 хүнтэй Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрсөн ч холбоо тасарч, сураггүй болллд байгаа.
Одоогоор албаныхны мэдээлснээр олон улсын эрэл үргэлжилж буй Энэтхэгийн далайн хэсгээс “Боинг 777-200” онгоцны хар хайрцагнаас дуут дохио сансрын хиймэл дагуулд илэрсэн нь тогтоогджээ. Олон улсын эрлийн багийнхан “Боинг 777-200” онгоцны хар хайрцгийг олохоор хэт авианы дуут дохиог илрүүлэгч (TPL) хэрэгслийг ашиглан самналт явуулж байгаа аж. Боинг 777-200 онгоцны хар хайрцагны дуут дохио илгээгчийн цэнэг 30 хоногт хүрэлцээтэй гэнэ. Гэвч онгоц алга болоод 24 хоног болж байна. Сураггүй алга болсон онгоцонд БНХАУ-аас хамгийн олон 153 иргэн зорчигч байсан юм. Тус улсын иргэд болон албаны хүмүүс сураггүй алга болсон иргэдийнхээ хойноос гашуудаж буян үйлджээ.

Сэтгэгдэл ( 0 )