Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны “Б” танхимд хуралдахааар байсан боловч ирц хүрээгүйн улмаас хойшиллоо.
Уг хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахад Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг болгох, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, цаашид төсвийн хөрөнгийг зүй зохистой ашиглах талаар төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )