Шүлхийн хорио цээрийн дэглэмийг бууруулна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 02

Он гарсаар зүүн аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон. Хорио цээрийн дэглэмийн хүрээнд зүүн аймгуудаас нийслэл рүү мал, малын мах оруулахыг хориглож, мөн шүлхийгээр өвчилсөн малыг устгах, ариутгал халдваргүйжүүлэлт болон вакцинжуулалтын ажлуудыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийсэн юм. Тэгвэл энэ бүх арга хэмжээний үр дүнд шүлхийн өвчлөл харьцангуй буурч эхлээд байгаа. Тийм учраас зүүн аймгуудад тогтоосон хорио, цээрийн дэглэмийг бууруулах асуудлаар Онцгой комисс хуралдахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top