Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинават хөлөө гэмтээсний улмаас шүүх хурал нь долоо хоногоор хойшилсон талаар "Синьхуа" агентлаг мэдээлсэн байна. Авлига авсан гэх хэргээр буруутгагдаад буй түүнийг мэдүүлэг өгөхөөр явж байхад нь баг зүүсэн үл таних этгээд халдсан гэнэ. Урьдчилсан байдлаар халдлагыг сөрөг хүчнийхнийг дэмжигч нэгэн үйлдсэн гэж үзэж байгаа аж. Ямартай ч эл хэрэгт холбогдуулан хавтаст хэрэг нээн шалгаж эхэлжээ. Энэ талаар Бангкок хотын цагдаагийн дарга Тавтиран Эхарчин мэдэгдэхдээ гэмт хэрэгтнийг түргэн олж шийтгэх болно гэжээ. Хатагтай Йинглак Чинават "Маш их балмагдаж байна. Миний амь насанд хоёр дахь удаа ийн халдлаа. Шүүхийн танхим руу орох үед хэн нэгэн намайг дуудсан. Хэрэг хурдан болж өнгөрсөн тул юу болсныг санахгүй байна. Туслах маань намайг босгох үед хөл минь тэсвэрлэхийн аргагүй өвдөж байсан. Эмчийн хэлснээр намайг түлхэж унагаасан. Тэр үед би хөлөө эвгүй дарж унасан байсан" гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Eronhii said tegeed ymar ch tsarailag ym.