Хойд Солонгосын нисгэгчгүй онгоц осолджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 01

Өчигдөр буюу гуравдугаар сарын 31-нд Хоёр Солонгос харилцан  гал нээлээ гэсэн мэдээлэл цахим нийтлэлээр цацагдсан. Эл хоёр орныг ийн гал нээж байх үед усан хилийн маргаантай хэсэгт орших Өмнөдийн Пэннёндо арал дээр камер суурилуулсан нисгэгчгүй онгоц осолджээ. Аль улсынх болох нь тодорхойгүй уг нисгэгчгүй онгоцны хөдөлгүүр нь Япон, эд ангиуд нь Хятадад үйлдвэрлэгдсэн байна. Тус сөнөсөн нисгэгчгүй онгоцыгУмард Солонгосын тагнуулын онгоц мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа тухай Өмнөдийн Батлан хамгаалахын сайд өнөөдөр мэдээлсэн юм.  Тэд Умард хөрш нь эл онгоцыг тагнуулын зорилгоор нисгэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top