Жолооч та амжиж гарч ирвэл машиныг чинь ачихгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 01

Нийслэлийн төв замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг ачих буюу торгуулийн хашаанд хүргэх үйлчилгээг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Сүүлийн үед энэхүү үйл ажиллагаатай холбоотой гомдол санал ШӨХТГ-т ихээр ирэх болсон байна.

  Энэ талаар тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар "Торгуулийн арга хэмжээ шударга бус, үйлчилгээ нь тодорхойгүй гэсэн гомдлоор жолооч нар манайд хандах болсон.

  Тиймээс манай газар машин ачиж байхад жолооч нь гараад ирвэл хэдэн төгрөг байх юм, аччихаад байхад ирвэл хэдээр торгох юм гэдгийг тодорхой болгосон заалтыг журамд оруулахаар санал болгож байгаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ тал дээр ажиллахаар болсон" гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tg(202.21.112.194) 2025 оны 03 сарын 13

ene ajil n ooroo niigmiin sain saihanii toloo bish hen negenii busines-iig demjih gej garch irsen ajil.. mashinaa evdersen ued achiltiin companyar teeverluulhed hotiin neg zahaas nogoo zah hurtel 40-50 myngaar achdag.. getel edgeer mashinuud 70-80 myngaar jurmiin hashaa hurgene. ene bol zovshooroltei DEEREM.. uunii orond dugaariin temdeglej avaad zurgaar batalgaajuulaad haygaar n torguuliin huudas ilgeej boliishd.. kameriin hynaltaar ireed bolood bga yum chin yagaad bolohgui gej. tegeed ch hen negenii halaasand hiisnees tordoo torguulia tolchihvol deer bizdee..

1  |  0
Иргэн(202.179.22.196) 2025 оны 03 сарын 13

Торгуулийн хэмжээг нэмээд, торгуулийн хуудас наадаг болох хэрэгтэй гэж бодож байна, торгууль 100000 дээш толохгуй бол тухайн тээврийн хэрэгсэлийг замын ходолгоонд оролцохыг нь 7 хоногоос 1 сар хуртэл хориглох, бас одоо байгаа хуулиа мордоод л яваач дээ, хэдэн дурэм журам мэддэггуй юмнууд хэл ам хийхээр нь тааруулж хууль журмаа оорчлоод байх юм бол Монгол улс гэж байгаад яах юм бээ. Хариуцлагаа дээрээ ч доорооо ч бугд хулээж чаддаг байх хэрэгтэй ш дээ.

1  |  0
Top