Сайхан мэдээ! Аймгууд оношлогооны төвтэй боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 01

эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахаар 11 аймгийн төвд Оношлогооны төв байгуулахаар шийдвэрлээд байгаа. Тэгвэл Архангай аймаг ийм төвтэй боллоо. Тус төвд 19 төрлийн зургаан багцын 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв. Дижитал эхо, рентген, шүд, нүд, хамар, хоолойн лабораторийн бүх төрлийн нарийн шинжилгээний аппаратуудаа Япон, БНСУ, Герман, Итали, Францаас оруулж иржээ. Тус аймгийн Оношлогооны төвийн барилгын засварт 180 сая төгрөг зарцуулсан гэнэ.

Архангай аймагт жилд дунджаар 1300 орчим иргэн 13/А маягтаар Улаанбаатарт ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг байна. Тэдний 50 хувь буюу 700-800 нь оношлогоогоо тодруулах гэж гурав дахь шатлалын эмнэлгийг зорьдог аж. Харин одоо эдгээр хүмүүс аймагтаа бүх төрлийн оношлогоо хийлгэх боломж бүрдээд буй гэнэ. Өндөр хүчин чадалтай, нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжтэй энэ төвд бэлтгэгдсэн дөрвөн төрлийн мэргэжилтэн ажиллах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top