Хүний наймаа, хар тамхины, мөнгө угаах, албан тушаалын зэрэг зохион байгуулалттай гэмт хэргийн гаралт өсч, үйлдэх арга нь улам нарийсч байгаа аж. Эдгээр төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг олон байгууллага тус тусдаа хэрэгжүүлж, хүний нөөц, техник хэрэгслийн хүч боломжоо тарамдуулж байсныг Засгийн газар өөрчилж, зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг Мөрдөх албанд нэгтгэсэн юм. Бүтэц, зохион байгуулалтын энэ өөрчлөлттэй холбогдуулан хэргийн харьяаллыг тогтоох зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тогтож, төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )