Гудамж талбайг чийглэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 31

Хаврын хуурайшилтын үе эхэлж хотод тоос, шороо ихээр босч агаар бохирдож байгаатай холбогдуулан хариуцсан гудамж талбайнхаа усалгаа чийгшүүлэлтийн ажлыг хийж эхлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу  Эзэн Чингисийн талбайг 1,4 дэх өдрүүдэд чийгшүүлэн угаах юм.  Харин Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Их тойруу, Ард Аюуш, Энэбишийн гудамж, Самбуу, Залуучууд, Засгийн газрын ордны 2 тал гэх мэт томоохон гол гудамжны авто зам, зүлгийг өдөр бүр шүршиж, усалгааг өглөө бүр 05.00-08.00 цагын хооронд хийнэ. Мөн хотын ногоон байгууламжийн усалгааны ажлын графикийг гудамж бүрээр гаргаж ажиллана.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

Ashgui dee

1  |  0
Bi(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

Ashgui dee

1  |  0
visitor(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

very good

1  |  0
Top