МҮОНРТ-ийг цагдаагийн хамгаалалтаас хасчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 31

Зарим аймаг, хотын усан хангамжийн байгууламж, хувь нийлүүлсэн нийгэмлэг, лаборатори, худалдааны чөлөөт бүсийг цагдаагийн байгууллагын хамгаалалтад авахаар болсон байна. Тодруулбал, Цагдаагийн байгууллагын төсөвт, гэрээт, түр хамгаалалтад байх обьектуудыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шинэчлэн баталжээ. Ингэхдээ урьд нь байсан Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, МҮОНРТВ, Радиогийн төв байр, Монцамэ агентлаг, Монголын хөрөнгийн бирж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Алтан-Өлгий дэх оршуулгын газрыг хамгаалалтын жагсаалтаас хассан байна. Эдгээр нь байгууллага өөрсдийн хамгаалалтын байгууллагатай байж, аливаа зөрчил гарвал нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах боломжтой гэж үзжээ.

Цагдаагийн төсөвт хамгаалалтад байх обьект:

1.    Гадаадын дипломат төлөөлөгчийн газар;
2.    НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар;
3.    Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв;
4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв болон үйлчилгээний байрууд, иргэний цахим үнэмлэхийн үйлдвэр;
5.    "Изотоп" төв;
6. Улаанбаатар, Чойбалсан, Дархан, Эрдэнэт, Ховд, Даланзадгад хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж;
7. "Дулааны III цахилгаан станц", "Дулааны IV цахилгаан станц" төрийн өмчит хувьцаат компаниуд;
8.    Дөргөний усан цахилгаан станц;
9.    Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн төв лаборатори;
10. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори;
11. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори;
12. Зоонозын өвчин судлапын үндэсний төв;
13 ."Биокомбинат" төрийн өмчит үйлдвэрийн газар;
14. Стандартчилал, хэмжил зүйн газрын төв байр.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.170.84.16) 2025 оны 03 сарын 13

Televiziig tur hamgaalah yostoi sh dee...Ene chini Ontsgoi Obiegt sh dee...

1  |  0
Top