Хүнд даацын машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 31

Нийслэлд хүнд даацын машиныг ирэх сарын 20-н хүртэл замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон талаар Нийслэлийн авто замын газраас мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 191 тоот захирамжаар жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хооронд газрын хөрс гэсэх, хөлдөх үеэр авто зам ихээр эвдрэх магадлалтай байдаг тул хүнд даацын машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх учиртай юм байна.

Улаанбаатар хотын авто замын сүлжээгээр зорчих тээврийн хэрэгслийн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёр тэнхлэгтэй бол 18 тонн, гурван тэнхлэгтэй бол 24 тонноос хэтрэхгүй байхаар захирамжилсан байдаг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top