Долоон жилийн ял хүндэдсэн гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 28

Олны анхаарлыг татсан ноцтой хэргүүдийн нэг нь “Цэвэр агаар” сангийн 11 хүнд холбогдох эрүүгийн хэрэг юм. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан тэдний хэргийг дахин сөхөхөд Н.Хүрэлсүх тэргүүтэй 10 хүнийг 10 орчим тэрбум төгрөг хувьдаа ашигласан, бусдад шилжүүлсэн хэргээр Эрүүгийн хуулийн 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулсан, 150.3 буюу аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг завшсан гэх хэрэгт буруутган шалгаж, гэм буруутайг нь тогтоосон байдаг.

Өнгөрсөн сард анхан шатны шүүхээс "Цэвэр агаар сан"-гийн захирал асан Н.Хүрэлсүхэд найман жил, нягтлан М.Хуланд долоон жил, Х.Болдмаад зургаан жил, аудит Б.Даваабаатарт 5.1 жил, БОЯ-ны Төрийн сангийн дарга асан Д.Цэцгээд 5.1 жил, Чимэд-Эрдэнэд 5.1 жил, Алтантуяад нэг жилийн тэнсэн харгалзах ял тус тус ногдуулж, М.Алтанбагана, Ж.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан билээ.

Өнөөдөр долоон жилийн ялыг энгийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр болсон М.Хулангийн өмгөөлөгч Т.Мэндсайхан, н.Оюунбилэг болон төрсөн ах М.Цолмон, мэдээлэл хийлээ. Тэд М.Хуланд оногдуулсан ял хүндэдсэн. Хэдийгээр энэ хэргийг олон оролцогчтой бүлэг хэрэг гэж тооцон, холбогдох этгээдүүдэд ял оногдуулсан боловч учирсан хохирлын ихэнхийг М.Хулан “Цэвэр агаар” санд учруулсанд тооцжээ. Тодруулбал 4.2 тэрбум төгрөгийн хохирлыг түүнээс гаргуулахаар болсныг алдаатай шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Бид дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shudarga shuue(202.21.113.141) 2025 оны 03 сарын 13

10000 mynga hulgai hiisen zoosgui hun 10 jil avch 4-5 terbumaar zavshiad davan zaaldsaar 1-2 jil avaad sar suugaad l gardag delhiid bhgui ardchilsan mohgol orond l bdag huulitai saihan mongol orondoo yandaa bid

1  |  0
baagii(112.72.13.17) 2025 оны 03 сарын 13

8jil geel 2.3 jil bolool gardiim yag l buten suuj haragdna $huchtei bdag ter olon ter bum idcheed anhan shataas 8jil baga b.a dawah shatnaas yaluud ni bugd bagasna mongolchuud harnada 8 jil ni ch baga anhan shat gehed idsen uusantai tohiroh yaluud ogt bish

1  |  0
zzzz(103.26.194.16) 2025 оны 03 сарын 13

tiim ikh mungu idsen khumuust yum uldee bailguy dee

1  |  0
Top