Монголын гэр бүлд бүрт тохиолддог хүнд асуулуудын нэг бол намар хүүхдээ цэцэрлэгт өгөх. Аав, ээжийнхээ тэврээс холдоогүй бяцхан үрсээ мэргэжлийн багш, тав тухтай орчинд даатгалаа хэмээн бодож сэтгэл амар байдаг. Гэтэл сүүлийн үйд цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгчтэй холбоотой эцэг эхчүүдийн сэтгэлийг хэртхийлгэсэн хэргүүд тасралтгүй гарах болов.
Шуугилдан гүйх багачуудыг томоотой суулгахын тулд гартаа таарснаараа ороолгож, нуруун дундуур нь тэнхээгээрээ хийтэл цохиж, булцгар хацрыг хайр найргүй алгадаж байгаа багшийн бичлэг ил болсноос хойш хүүхдээ бүхэл бүтэн найман цагийн турш цэцэрлэг дээрээ ямаршуухан байдгийг мэдэхийг хүссэн эцэг эхчүүдийн тоо тоймгүй олон болсон биз.
Нэг танил маань ганц бие ээж бөгөөд хүүгээ 24-ийн цэцэрлэгт өгдөг. Гэтэл баасан гариг бүр хүүгээ авахаар очиход “Ээж аа, хоёулаа хуушуур авч идье. Та надад хуушуур хийж өгөх үү” гэж байнга асуудаг тухай ярилаа. Яагаад ингээд байгааг нь асуусанд, тэр цэцэрлэгийн багш нар нь хүүхдүүдийнхээ хажууд өдөр болгон хуушуур үнэртүүлэн иддэг. Хачин гоё хуушуурны үнэр хүүхдүүдэд “Хуушуур л идэх юмсан” гэх хүслийг бий болгож, ямар хоол хамгийн гоё вэ гэхэд хуушуур гэдэг болжээ. 24-ийн цэцэрлэгт хүүхдүүд хуушуур иднэ гэж юу байх вэ. Бас багш нар нь хуушуур идэхгүй байх ёстой ч гэж юу байх вэ. Гэхдээ тэр олон нялх хүүхдийн нүдийг бүлтэлзүүлэн, горьдоон байж, зориуд юм шиг дэргэд нь хуушуур ханхлуулан идэж зогсох нь багш хүний ёс зүй мөн үү. Өөр өрөөнд ороод идэж болдоггүй л юм байх даа.
Үүнийг бичихэд хүргэсэн бас нэг шалтгаан нь, хамт ажилладаг бүсгүйн хүү мөн цэцэрлэгт явдаг ба сүүлийн үед толгойг нь илэх ч юм уу, ямар нэг байдлаар гар ойртуулахаар дальдчиж, нүүрээ нуух болсон байна. Яагаад ийм зуршилтай болов гэхэд “Багш дух руу дандаа алгаддаг” гэж хариулжээ.
Хүүхдийн зүрхэнд ортол алгаддаг багш нар цэцэрлэгүүдэд л байна. Уг нь МУБИС-д сурч төгссөн хүмүүсийг л цэцэрлэгийн багш болгодог тухай БШУЯ-ны мэргэжилтэн хэлсэн. Гэтэл анхан шатны заах аргазүй ч үгүй багш нар тоглож наадаж байгаа хүүхдүүдийг хөдөлгөөнгүй суулгахын тулд зодож занчин, хүүхдүүд ч яваандаа зодуур гэдгийг ёс суртахууны хэм хэмжээ мэтээр ойлгож авч байгаа.
2-4 настай хүүхэд огт хөдлөхгүй, чимээгүй суугаад байвал яав ч эрүүл биш гэж насаараа хүүхдийн эмч хийсэн хүн ярьж байсан нь санаанд орлоо. Нээрэн ч хүүхэд л юм хойно гүйж харайж, тоглож наадаж байж эрүүл энх өсөх биш үү.
Боловсролгүй юм аа гэхэд, хүн хайрлах, хүний нялх үрийг хүмүүжүүлэх ухамсартай нэгнээр цэцэрлэгийн багш хийлгэмээр байна. Тэгэхгүй бол үр хүүхэд минь харгис хатуун нэгний гарын шүүсийг амсан өдрийг өнгөрөөх боллоо. Эсвэл цэцэрлэгүүдийг камержуулж, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хянамаар байна, Боловсролын сайд аа.
Д.Янжмаа

Сэтгэгдэл ( 40 )
цэцэрлэгүүдийн нэг байгаа хүүхдийн тоог цөөлөх хэрэгтэй. Багш нар үнэхээр их хүүхэдтэй ажиллах хэцүү. Энэ АЛтанхуяг, Элбэгдорж, Боловсролын яам юу хийгээд байгаан бэ. Цэцэрлэгээ нэмж яаралтай хурдан барьж хүүхдийн тоог цөөлөах хэрэтэй шүү дээ. Дээр үед нэг ангид 20 гаруй хүүхэд л явж байдаг байсан. Гэтэл одоо нэг ангид 50-70 хүүхэд явна гэдэг чин юу гэсэн үг вэ. Энэ хэний буруу вэ? төрсаваа бэлдээгүй байж сонгуулиар баахан шоудаж баахан сааль бэлдүүлээ биз дээ. Үүний гайг муусайн цэцэрлэгийн багш нар үүр ч үүлээ эдэлж байгаа харагддаг. Ингэж болохгүй э. Хамгийн гол нь нэг ангид байх хүүхдийн тоог цөөлжстандартад нь бариулах хэрэгтэй. Бид чин ганц хүүхдээ маллах гэж яаж үйлээ үздэг билээ.Үүнийг ч бас бодож хаа хаанаа анхаарах хэрэгтэй. Бас нөгөө тал ньхүүхэдтэйзүрх сэтгэлээрээ ажиллаж чаддаг ур чадвар сайтай туршлагатай сайн багш нарыг сонгон авч ажиллуулах хэрэгтэй.
Үүнээс гадна сургуулиудыг ч камержуулмаар байна 23 сургуулийн зарим багш нар хүүхдийг дарамталдаг зодддог доромжилдог асуудал нилээдгүй гарах боллоо Ялангуяа технологийн болон дуу хөгжмийн багш нар хүүхдүүдтэй зүй бус харьцаж байна
ҮНЭХЭЭР ХАРААД БҮР АЙСАН, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ МЭРГЭЖЛИЙГ ТЭД ӨӨРСДӨӨ Л СОНГОСОН, ЯАЛАА ГЭЖ НЯЛХ ЮУ Ч МЭДЭХГҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЗОДОЖ БАЙГАА ЮМ, ШУУД ШОРОНД ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ХҮҮХЭД ХАЙРЛАДАГГҮЙ Л БОЛ ӨӨР ЮУ Ч ХАЙРЛАЖ ӨРӨВДӨХГҮЙ ШҮҮ ДЭЭ. 2 НАСТАЙ АЧ ОХИН ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГТ ЯВДАГ ЯАНАА ЗОДУУЛДАГ БАЙХДАА, ОДОО БАГА ХҮҮГИЙН АЧ ХҮҮ НАМАРЦЭЦЭРЛЭГТ ЯВНА, БҮР ЯАХАА МЭДЭХГҮЙ БОЛЛОО. ӨДӨРЖИН ИНГЭЭД ЗОДУУЛДАГ ЮМ БАЙНА, КАМЕРЖУУЛЖ БАЙЖ ЗӨВШӨӨРӨЛ ӨГДӨГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ, ТЭДНИЙ ЭЛДЭВ МӨНГӨНИЙ ШАЛТАГИЙГ БҮҮ СОНС, НЭГЭНТ НЯЛХ ХҮҮХДИЙГ ХАРЖ АСАРНА ЦЭЦЭРЛЭГ АЖИЛЛУУЛНА ГЭЖ БАЙГАА БОЛ КАМЕРЖУУЛАХ, ОРОЙ ЭЦЭГ ЭХ НЬ БАГШ ХҮҮХДИЙН ӨДРИЙН 8-9 ЦАГИЙН БИЧЛЭГИЙГ ЧӨЛӨӨТЭЙ ӨДӨР БҮР ҮЗЭЖ БАЙХААР ИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
mongoliin vr sadiig ingej bolohgvi shvv tsetserlegiin bagsh naraa
kanmarjul bas eh etsgud eelj eeljer bainga ochij shalgalt hij bai ehenh tsetserlegin bagsh nar budulge barakud baidin
Хүүхэд хэзээ ч санаатайгаар ямар нэг зүйлийг хийдэггүй гэдгийг хүүхэдтэй ажилладаг хүмүүс толгойдоо хийх ёстойТэд чинь хөдөлж гүйж харайж хашгирч ноцолдож байж хөгжих нь өдөр тутмын шаардлага ньАмьтны зулзага гэхэд эцэг эхээ ноолж амар заяа үзүүлдэггүй биз дээ Тэгээд арай томроод ирэхээрээ хоорондоо ноололдож тоглож харайж үсэрч хөөцөлдөж байдаг биз дээ Хүүхэд ч адил ш дээБагшдаа хайртай хүндэлдэг хүүхдүүд хэзээ ч бүр хэзээ ч тийм аймаар ааш гаргадаггүй Багшдаа учир хүслээ шууд хэлчихдэг учраас хамаагүй амар байдаг Үүнийг би өөрөө мэднэ Ингэхгүйгээр хүүхдүүдтэй ажиллах өөр арга зам гэж байхгүй Зөвхөн хайр харилцан хүндэтгэл бас дахин хайр өөр юу ч биш Тэр олон хүүхдийг яаж хайрладгийн гэж л байгаа бол багшийн ажил хийх хэрэггүй Олон тусмаа бага тусмаа л өхөөрдмөөр хайрламаар байдаг юм ш дээ Нэгэнт мэргэжил учраас ядрах зүдрэхээс их айх хэрэггүй Давж л гарна Ядрахгүй зүдрэхгүй ажил гэж ч байхгүй ш дээ угаас
Цэцэрлэгт их буруу харилцаатай хүмүүс ажиллладаг нь үнэнНэг л пээдэлзсэн мариалаг хүүхнүүдголдуу ажиллаж харагддагХэцүү Хүүхдүүд гэр бүлдээ буруу хаоилцаанаас айсаннь ч байдаг Цэцэрлэгийн багш ба бусад хүмүүсийн буруу харилцаанаас айсан нь ч байдагСанаандгү й дэргэд нь гар өргөхөд л дальдчдагхүүхэд ч тааралддаг Их өрөвдмөөрГэхдээ багш нь буруу хандлага ааш гаргахгүй бол хүүхдүүд дорхноо итгээд ямархөөрхөн болдог гээч Өхөөрдмөөр Багши йнхаа харц хөдөлгөөнийг дагуулж хараа салгахгүйОдоо л багш гоё юм хэлэх хийх гээд байна гэсэн шиг тасрахгүй ширтээ д Хамгийн гоё мундаг багштай гэж итгэхийг хүүхдүүд ямар их хүсдэг гээч Харин тэр хамгийн гоё мундаг багш нь муухай ааш гаргавал хүүхдийн хувьд гүнзгий хямрал болдог ба дахин хэзээ ч бараг итгэж чадахгүйХүүхдий н ертөнц угаас ийм Үүнийг бодохгүй хүн багш хийх хэрэггүй байгаа юм даа
Цэцэрлэгт их буруу харилцаатай хүмүүс ажиллладаг нь үнэнНэг л пээдэлзсэн мариалаг хүүхнүүдголдуу ажиллаж харагддагХэцүү Хүүхдүүд гэр бүлдээ буруу хаоилцаанаас айсаннь ч байдаг Цэцэрлэгийн багш ба бусад хүмүүсийн буруу харилцаанаас айсан нь ч байдаг Санаандгүй дэргэд нь гар өргөхөд л дальдчдагхүүхэд ч тааралддаг Их өрөвдмөөрГэхдээ багш нь буруу хандлага ааш гаргахгүй бол хүүхдүүд дорхноо итгээд ямархөөрхөн болдог гээч ӨхөөрдмөөрБагши йнхаа харц хөдөлгөөнийг дагуулж хараа салгахгүй Одоо л багш гоё юм хэлэх хийх гээд байна гэсэн шиг тасрахгүйширтээ д Хамгийн гоё мундаг багштай гэж итгэхийг хүүхдүүд ямар их хүсдэг гээчХарин тэр хамгийн гоё мундаг багш нь муухай ааш гаргавал хүүхдийн хувьд гүнзгий хямрал болдог ба дахин хэзээ ч бараг итгэж чадахгүй Хүүхдийн ертөнц угаас ийм Үүнийг бодохгүй хүн багш хийх хэрэггүй байгаа юм даа
oroonuudiig kamerjuulsan chin odoo bagsh nar ni oo-d oruulj zoddog bolson gesen neg tsetserlegiin bagsh huuhen naiztaigaa yum yarij bgaad am aldsan bsan
naad mal shin eh hvn mon vv eren ai teneg nowshiig tsarai zvsiin sain gargaad niitel
новшнуудыг бүгдийг нь шалгаад камержуул арай хэтэрч байна юу ч мэдэхгүй хүний нялх үрсийг ингэж болдымуу хууль гэж байна уу шууд шоронд хий
tiim shu. 2nastai huuhduud chin yum yum g l sonirhono bngiin hodolgoontei nasniih ni ontslog shu de. namar huugee 2 nas hurher ni tsetserlegt ogno geh s aij bn shu.
Ene cecerlegiin bagsh nertei heden balai avgai nariig yay daa.Erhelegch ni bolohoor ooriinhoo gar hol bolson balai avgai nariig l ajiluuldag uneniig helsen huniig halaad hayadag iim balai galzuugiin dahstai huneer bid huuhdee haruulj tatvariin mongooroo tejeej bna.....Huuhdiin ideh hooliig oorsdoo bolon ooriinhoo ach zee nariig oruulj ireed idchihdeg tegeed huuhed oroi avahad lhool yariad am ni cangachihsan olsgolon yamnuud baih yuamaa.Onoodor gehed minii ach ohin aimaar olsson geedl uilaad bsan bi banta hiij iduulj baihdaa minii ohin yasan bagsh ni hool ogoogui yam uu gej asuuhadbagsh bitgii yu ch yariarai gesen geed duugarahgui bolohoor ni emee ni bagshiig ni dargad ni heleed ohinoo dahiad yavuulahgui geheer ingej heleh yamaa.Bagsh onoodor minii ayagand neghen bansh hiij ogood dahiad idmeer bna gahad ni duugui bai uilval zodno gesen genee tegeed minii huugiin hooliig ooroo ideed uldsen hesgiig ni oor angid bdag ohiniihoo huudee ogson gene ene odoo hen be hunii huuhed olsgoj ooroo idej ooriinhoo zeegee hoololdog 3nastai huuhed ingej yarij bna.Bolovsroliin saidaa ta nar er ni yu hiideg humuus ve.ARD TUMNII HUUHED HOOLOO BULAALGAJ ZODUULHAAS AIJ BULTGENEJ BHAD TA NARIIN HUUHED IIM BAIDALA ARAI BDAGGUI LBAIH ADAGLAAD ERH MEDLEES CHINE AINA BID ARGGAGUI CECERLEGT OGCH ZODUULJ OLSGOJ BNA SHUU.odRIIN CECERLEG IIM BHAD 24IINH BOL BUR ZOVOOJ HARANHUI OROOND TUGJIJ AILGAJ DARAMTLADAG GESEN BIZ DEE.hARAAL IDEJ UHEESEI BILEEDAHIN IIM YAVDAL GARGAH YUAM BOL NER US ZURAGTAI CHINE SHUUHED OGNO MINII OHINIIG ZODOJ HOOLIIG NI BULAAJ IDSEN TER BAGSH OORIIGOO MEDEJ BGAA BAIH
oroonuudiig kamerjuulsan chin odoo bagsh nar ni oo-d oruulj zoddog bolson gesen neg tsetserlegiin bagsh huuhen naiztaigaa yum yarij bgaad am aldsan bsan
Minii hvvhed mash ih ulsuj irdeg blood bna bas tyraad gertei doloo honog tserlegtei yvahgvi vedee huurhun bondoigood. Bagsh nar ni gej dandaa bandaisan um nar
Bag nasnii huuhed zugeer suuna gej yu baih yum yaasan ch zugeer suuhgui tsaanaasaa ugiin tegeed zayagdtsan shvv dee ter duhan deer algadaj bgaa ni uchirtai ygd gevel duh tiim ch amarhan huhurchihgui ulaigaad hurdan arildag tsus edr hurah ni baga bolhoor tegj bgm tglech duh ni huhursun baih yum bol huuhed chine yum murguud unatsan yum l gej helnetsetserleg camerjuulah yostoi camernii bvh medel bidend.baih yostoi
YAMAR HETSUU YUM BEE YAH VE BI ENE JIL 2 IHER OHINOO TSETSERLEGT OGNO ENE BUH MEDEELUUDIIG UZEED IH AIJ BNAA OOROO HURTEL GAR HURHEES AIGAAD HAIRLAAD HAIRLAAD BARAMGUI URSIIG MINE INGEED ZODOOD SHIITGEED BVAL YANAA GEJ BODOHOOR SETGELD BAGTAHGUIN BURUU YUM HIIGEED AILIN HUUHDUUDTEI ZODOLDOOD ZODOOD BAIVAL BAGSH NAR NIGANTS NEG ZAGNAJ TSOHIH BOL ZOVOL BAIHALDAA GEHDEE DANDAA INGEJ ZODOOD BAINA GEVEL HETSUU BIZDEE YAH VEE ODOO INGEJ CHIHIIN ZULGAAVAL AIMAR YUM BNAA ARIACHDEE NEEREE
хайхрамжгүй цэвдэг сэтгэлээс тийм л сэтгэлийн мэдлэгийг хүүхдүүд харж мэдэрч ойлгож авдаг. эцсийн бүлэгт хүчирхийлэлээс хүчирхийлэл төрдөг. бидний нялх балчир хүүхдүүдийн цэвэрхэн цаас шиг оюун санаанд юуг хүчээр чихэж байна вээ? ер нь өнөөгийн монголчуудын хайхрамгүй хайнга, дүйнгэ, сэтгэлгүй сэтгэлгээг хэн хэзээ юугаар тарвсныг бас л бодмоор юм байна шүү...
er ni uneheer hariutslagagui yum bnaa. Deerh zurgan deer bga huug chihnees ni zulgaagaad bayrlaad bga yumu yun az jargaltai yargaldag em be... iim zuil ogt baij bolohgui SAR bur hyanadag boloh heregtei bulan tohoigui hyanah heregtei manai huuhed namar uilaad tsetserlegt yavahgui geed garsan tegeheer bagsh nar ni ailgaad hajuud ni huuhed zoddog ch yumu yadag yum yamarch bsan aij bn yavahgui geeed garchihsan ... Odoo iim zuil harchaad yu bodoj nyalh uree tsetserlegt uguh beeeeeeee yaraltai arga hemjee avah heregtei SAIDAA
Цэцэрлэг бүрийг бүрэн камержуулах хэрэгтэй. Гэхдээ зарим нь камертай мөртлөө. Яг үзье гэхээр ерөөсөө үзүүлэхгүй юм. Хууль хяналтын байгууллага боловсролын байгууллага хамтран бүх камерийг шалгах хэрэгтэй. Бас багш нарыг битгий давраагаад байгаач ээ. Арай л дэндүү юмаа. Нүднээс далд яадгийг бүү мэд.