Орон сууцны лавлагааг түр олгохгүй болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 28

Орон сууц авсан эсэх лавлагааг түр хугацаагаар хойшлуулсан байна. Нийслэлээс хэрэгжүүлж буй "Ахмадын орон сууц" хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэд өмнө нь өөрийн нэр дээр орон сууц авч байгаагүй бол сонгон шалгаруулалтанд оролцох эрхтэй. Үүний дагуу архивын газраас орон сууц авсан эсэх лавлагааг нийт 3000 иргэнд олгожээ. Нийслэлийн архивын газарт хандах иргэдийн ачаалал нэмэгдэж, лавлагаа хүлээн авах болон олгох хугацаа удааширч байгаа учир 2004 онд ашиглалтанд орсон программаа шинэчлэх шаардлага гарчээ. Уг программыг шинэчлэх хүртэл иргэд нийслэлийн архивын газарт цахим хэлбэрээр хандаж, лавлагааны захиалга өгөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top